Модон байшинд лаа, хятад дэнлүү асааж, баярын ширээ засчээ. Ширээ тойрон нэхий дээлтэй бор жаалууд Дани улсаас ирсэн гадаадын ажилчидтай гэрэл зургаа татуулсан нь олны сонирхлыг татна.
Үргэлжлүүлэн 1920-иод оны одоогийн Хөвсгөл, Булган аймгийн нутгийн ардын баян, ядуугийн амьдрал, цагаан сарын золголт, дээс томж буй бүсгүйчүүдийн дүр төрх, ахуй амьдралыг Монголд 1921-1936 онд ажиллаж, амьдарч байсан Дани улсын К.П.Албертсон, К.И.Кребс, Л.Тайдманд нарын авсан гэрэл зургийн хальснаа буусан нь энэ.
Анх удаа олны хүртээл болж буй гэрэл зургийн “Монгол орон, Монголчууд” үзэсгэлэн өнөөдөр (2020.09.25) Монголын уран зургийн галерейд үүдээ нээлээ. Үзэсгэлэнд Дани улсын Үндэсний музейн сан хөмрөг дэх 1910-аад онд телефон утасны шугам засварын ажлаар Монголд ажиллаж байсан Албертсены гэрэл зургаас гадна 1920-иод онд одоогийн Хөвсгөл, Булган аймагт амьдарч байсан даничуудын гэрэл зураг, тэмдэглэлийг дэлгэжээ.
Энэ үеэр Соёлын сайд С.Чулуун үзэсгэлэнг танилцуулахдаа “Энэ үзэсгэлэнг Архивын үндэсний газар, Улаанбаатар хотын музей, Олон улсын Монгол судлалын хорооноос хамтран олны хүртээл болгож байна. “Монгол орон, Монголчууд” цувралын зургаа дахь ботийг хэвлэн нийтлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн дөрвөн боть хэвлэх аж. Эдгээр гэрэл зургийн 75 хувь өмнө нь хэвлэгдэж байгаагүй бөгөөд 100 хувь эх хуулбарыг дэлгэн харуулснаараа онцлог.
Монголын ХХ зууны эхэн үеийн амьдрал ахуйг харуулсан сонирхолтой гэрэл зургуудыг дэлгэсэн. Энэ удаагийн үзэсгэлэнгийн дараа Английн дөрвөн жуулчны гэрэл зургийн цуглуулгааар үзэсгэлэн дэлгэх болно. Ирэх жил Япон улсад Монголд зорчсон дэлхийн 20 орчим улсын гадаад жуулчны гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бидний тооцоогоор өнгөрсөн хугацаанд Монгол орноор аялсан 300 гаруй жуулчны 179 нь гэрэл зураг авсан байдаг. Тиймээс эдгээр жуулчдын хувийн цуглуулгаас цахим архив үүсгэх боломжтой” гэж хэлэв.
Монголын гэрэл зургийн түүх 1874 оноос хойших үеэс эхлэлтэй. Олон улсын Монгол судлалын холбооны мэдээлж буйгаа 179 жуулчны гэрэл зураг Монголын гэрэл зурагчдын сан хөмрөгт орж байгаа нь сайшаалтай. Энэ бүхэн залуу хойч үеийн гэрэл зурагчдад асар том судлагдахуун болж байна” хэмээн Улаанбаатар хотын музейн захирал С.Цацралт яриандаа онцолсон юм.






















А.СҮРЭН
Зочин 2020-09-25 172.85.168.166
2015/09
YouTube deer uuruu zuraglaa biz,zaljm. 2020-09-25 172.85.168.166
YouTube c, free down load
gesen video free opuuljs bolno gesen bn, acuuya,
Tz yrdyyr,SM road !! _ Mnc BRigthon / to WASHINGTON deer xyrdnii zam ebdej, darnguilagch
2 xyn.
byy,yari, saitaar ZASAGLAJ baigaag 2020-09-25 172.85.168.166
mongol ylcaa YouTube tamdi byy yzyyl
Зочин 2020-09-25 202.9.46.132
Бөхийн зурагт өвс ургамал ямар сайхан б.на аа.Гоё зурагнууд б.на.Тэр өндөр хүн хаанахын хэн нь мэдэгддэггүй харамсалтай даа.Зураг гайхалтай баримт түүх шүү.Хүн бүр гоё зураг авч хойч үедээ үлдээгээрэй.
Зочин 2020-09-25 103.26.194.79
ХӨДӨӨГҮҮР ХҮЙТЭНД ХЭД ХОНОХОД БИ Ч НЭГ ИЙМЭРХҮҮ Л ХАРАГДДАГ. АДИЛХАН БХ ЧИНЬ.
Zocnin 2020-09-25 68.145.61.75
Dotooddoo bol tuuhen acn holbogdoltoi l doo
Zocnin 2020-09-25 68.145.61.75
Gadaadad deer yeiin mongolcnuudiin gerel zurgiin yzesgeleng gargasnaaraa hun torolhtnii dotor ih buduuleg hogjilgui gedgee l haruulna demii l sanagdah yum Tuhain yed 100 jiliin omno anlid limuzen unaj ondor barilga sunderlej yildwer hojgson bhad mongolcnuud hodson deelteigee mashinii baraa howorhon harsan buduuleg ard tumen blaa shuudee
Зочин 2020-09-25 150.129.142.48
100 жилын өмнөх хуучин хүүгээс ялгаа алга. Өмсөж зүүсэн, хэрэглэж байгаа нь л дээрдсэн болхоос сэтгэлгээний хувьд, хөгжлийн хувьд ахисан зүйл нээх алга.
Зочин 2020-09-25 202.21.107.69
Дээр үеийн бөхчүүд шонхор шиг л байж дээ. Хатаасан шир шиг яс сайтай шөрмөстэй эрчүүд байсан байна. Одоогийн бөхчүүд өөхөнд боосон витаминжуулж допингжуулсан л болж байгаа юм уу даа.
Зочин 2020-09-25 202.21.108.227
Одоо harley davidson гэсэн гадаад бичгээр гангарсан үмбүү нар болсон.
Зочин 2020-09-25 66.181.185.222
Ter bi bnashd
Зочин 2020-09-25 90.129.205.166
Huvsguliin erdenebulgan sumand egiin goliin neg tohoig dani tolgoi geed bdg. Ene uyees ulbaatai yumaa daa