Ховдын Алтай сум руу орж, гарахыг хориглож, 19 хүнийг тусгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Ховдын Алтай сум руу орж, гарахыг хориглож, 19 хүнийг тусгаарлалаа

Ховдын Алтай сум руу орж, гарахыг хориглож, 19 хүнийг тусгаарлалаа

Есдүгээр сарын 24-ний өдөр тарваган тахлын сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг нь батлагдлаа. Ховд аймгийн Алтай суманд суманд тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдэж, 19 хүнийг тусгаарлаад байна. Тодруулбал, тус аймгийн Алтай суманд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй 25 настай эмэгтэй халуурч, булчирхай нь томрох шинж тэмдэгтэй сумын эмнэлэгт хандсан байна. Түүнийг 21:00 цагийн орчимд эмнэлэгт тусгаарлан шинжилгээ авчээ.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв өвчтөнөөс шинжилгээ авснаар тарваган тахал мөн болох нь батлагджээ. Энэ талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяраас тодруулахад “Орон нутгийн ЗӨСҮТ лабораторийн шинжилгээ авдаг болсон тул төв рүү шинжилгээний хариуг өмнөх шигээ илгээх шаардлагагүй болсон. Ховд аймгийн ЗӨСҮТ-ийн өвчтөнөөс авсан шинжилгээний хариу өнөөдөр гарч, тарваган тахал мөн болох нь батлагдсан.

Тахлаар өвчилсөн 25 настай эмэгтэй энэ сарын 19-нд нөхрийнхөө агнаж өвчсөн тарваганы махыг чанаж идсэн өгүүлэмжтэй. Өчигдөр орой бие нь өвдөж эмнэлэгт хандсан. Өвчтөнд тарваган тахлын үндсэн дөрвөн шинж тэмдэг илэрсэн нь мөн гэдгийг бас баталж байгаа юм.

Эхний ээлжинд өвчтөнтэй хамт байсан ойрын хавьтлын 19 хүнийг илрүүлж тусгаарлаад байна. Эдгээр хүмүүст урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ” гэлээ.

Өнөөдрийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн 25 настай эмэгтэйн нөхрийн биеийн байдал хэвийн байгаа аж. Түүнийг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж буй юм байна.

Тарвагын тахал өвчний онош батлагдсантай холбогдуулан Алтай сум руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан ба өвчтөний ойрын хавьтлын 19 хүнээс өнөөдөр эхний сорьцын шинжилгээ авах аж.

Мөн Хэнтий аймагт өчигдөр тарваган тахлын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг шалгаж байна.

Улсын хэмжээнд энэ оны есөн сарын байдлаар тарваган тахлын нийт сэжигтэй 22 тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн амь насаа алдсан юм. ЗӨСҮТ-өөс иргэдэд тарваган тахлын өвчнөөс урьдчилан сэргийлж, тарвага агнахгүй, мах, эд эрхтэнийг түүхийгээр нь идэхгүй байхыг сануулсаар байгаа юм. Гэвч тарвага агнаж идсэн зөрчил бүртгэгдсээр байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж