Пенсильвани мужийн баруун хэсгийн Кораполис хотод оршин сууж байсан монгол эмэгтэйг Питтсбург дэх их тангаргатны холбооноос Холбооны цагаачлалын тухай хууль зөрчсөн хэмээн яллагдагчаар дуудсан тухай АНУ-ын хуульч Скотт В.Брейди өчигдөр (2020.09.24) мэдэгджээ.
Хоёр зүйл анги бүхий яллах дүгнэлт энэ сарын 15-ны өдөр гарсан тул 38 настай Р.Идэрцэцэгийг өчигдөр баривчилсан аж.
Шүүх хурал дээр танилцуулсан яллах дүгнэлтээс харвал Р.Идэрцэцэг байнгын оршин суух хүсэлт гаргаж, бүртгүүлэхдээ худал мэдүүлэг өгчээ. Тухайлбал, тэрбээр өөрийгөө хэзээ ч хууль зөрчсөнөөсөө болж баривчлагдаж, ял сонсож, торгуульж, саатуулагдаж, хоригдож байгаагүй хэмээн мэдүүлсэн байна. Гэвч үнэн хэрэгтээ тэрбээр Монголд байхдаа бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан шийтгэл хүлээж байсан аж.
АНУ энэ төрлийн хэрэгт дээд тал нь 10 гаруй жил хорих ял, 250 мянган ам.доллараас илүү мөнгөн дүнгээр торгох ял оноодог байна. Мөн ялын нарийн хэмжээг тогтоохын тулд яллагдагчийн өмнө нь үйлдсэн гэмт хэрэг хэр ноцтой болохыг харгалзан үздэг аж.
Эх сурвалж: JUSTICE.GOV
Холбоотой мэдээ