У.Хүрэлсүх: Дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний компаниуд бий болоход дэмжлэг үзүүлнэ | News.MN

У.Хүрэлсүх: Дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний компаниуд бий болоход дэмжлэг үзүүлнэ

У.Хүрэлсүх: Дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний компаниуд бий болоход дэмжлэг үзүүлнэ

У.Хүрэлсүх: Дэлхийд өрсөлдөх чадвартай үндэсний компаниуд бий болоход дэмжлэг үзүүлнэ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон, баяр хүргэж үг хэлэв.

Тэрбээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах,  хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ цаашид бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа судалгаа шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлан оруулж ирэх гүүр нь болох, бизнес эрхлэгчдийн хоорондын эв эе, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Хувийн хэвшлийнхэн дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, харин дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх ёстой. Ерөнхий сайдын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниуд бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэв.

Монгол Улсын Засгийн газар:

  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох
  • Засгийн газрын сангуудыг нэгтгэн хувийн хэвшлийг дэмжих, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлэх
  • Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх
  • Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг үе шаттай бууруулах
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг хэмжээг өсгөх, томоохон төслүүдийг хөдөлгөх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
  • Бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулж, авилгыг арилгах чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.

"Ковид-19" цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Хувийн хэвшил, бизнесийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт ажиллагсдын 70 хувь нь энэ салбарт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-25 64.119.24.21

Манай Хүрэлсүх сайд маань юу яриад яваагаа өөрөө ч ойлгох ухаан алга

Avatar

иргэн 2020-09-25 150.129.140.113

Алтанхуяг ерөнхий сайд байхдаа "Увс хүн" хөтөлбөрийнхөө хүрээнд бондны мөнгөөр баахан ХХК байгуулж ард олноо ялгаварласнаас хувийн хэвшилд юм үзээгүй увайгүй шуналын тулам, чадваргүйчүүд түрэн ож ирсэн гэж байгаа. Тэд өөрийн ястан бүрийн онцлог болсон хувцас хунараа өмсөхөө байж эд эдлэлээ хэрэглэхээ байж төрөл арилжсан ч сэтгэлгээ араншин нь Халхуудыг гүйцэхгүй хөөрхий зовж байна гэж байгаа. Хонины арьс нөмөрсөн чоно шиг л юм болж байгаа гэдэг шүү

Avatar

Зочин 2020-09-25 66.181.191.205

10 том төсөл санаачлаад хэрэгжүүлэхийг нь 10том компанидаа хариууцуулаад өгчих хэрэгтэй дээ. засгаас дэмжээд

Avatar

Зочин 2020-09-25 66.181.191.205

5 тьм үйлдвэрээ 5 том компанидаа гэрээ хийгээд өгчихвөл зүгээр дээ нүк эээ.

Avatar

амлалтын депутат 2020-09-25 66.181.161.4

бэлэнсүх амлаад аархаад алмайруулаад дуусашгүй монгол ядуугиин дэлхиин жишиг хэвээр

Avatar

Хариулт 2020-09-25 103.229.120.246

Галзуу хүн шиг аашлах юм.Нэг өдөр хураана,төрд авна зохицуулна гээд сэрчигнэх,нөгөө өдөр нь дэмжинэ тусланаа ,Хувийн хэвшил юм хийж байгаа гээд попрох юм.Үгээ олж ярьдаг айлын чалчаа чавганц шиг юм яриад

Avatar

Зочин 2020-09-25 66.181.185.51

Гар утас электрон бараа хиймэл оюун ухаан компютер мэдээллийн технологиор сайн хөгжүүлэх хэрэгтэй ирээдүйд нано сэргээгдэх эрчим хүчний салбарыг

Avatar

Зочин 2020-09-25 66.181.178.97

ТӨР ДАНДАА ДУНДУУР ОРЖ ШАВАР ХААДАГАА

Avatar

Hurelsuhd 2020-09-25 74.105.51.49

Gadaad zah zeed garch ehelsen gaigui businessuudee chadvar guitsehgui atrhahdaa turd garch oligarchy bolon havchij daramtalj baigaag bolon tur ediin zasagt hutgaldan orj busnessiin orchin, bolomjiig ni busniulj baigaagaa zogsooh l hamgiin zuv demjleg bolno.
Turiin buten baiguulalt nereer uul uurhain jaahan orlogoo bulshlaad baival odoo baitugai olon jiliin ireeduigee ballana

Avatar

ЗОЧИН 2020-09-25 64.119.18.254

ЕС ЭНЭ ХҮНИЙ ҮГ ҮЙЛДЭЛ 2 НЬ АЛД ДЭЛЭМ ЗӨРДӨГ, ХУДЛАА ЯРЬЖ, ХУЛГАЙ ХИЙЖ, ХУЛГАЙЧДААР ХҮРЭЭЛҮҮЛЖ ХУДЛАА СҮРЖИГНЭХЭЭС ХЭТРЭХГҮЙ ХООСОН МАХАН ТОЛГОЙ ДОО, ЧААВААС.

Avatar

Зочин 2020-09-25 122.201.21.120

АН-ынхан өөрсдөөс нь илүү ажиллаж ,гадаадаас тэднүүд шиг их зээл авалгүй , харьцангуй их юм бүтээж, үр дүн гаргаад , ард олны талархал дэмжлэгийг хүлээгээд байхаар нь атаархаад, уурандаа тэсрэх нь ээ. Улсыг ядаж Хүрэлсүх шиг удирдаж, ажлаа хийж сур, бүү дайрч доромжлохыг урьтал болго.

Avatar

Зочин 2020-09-25 103.229.120.246

Юм унш .2012-2016 онд 2тэрбум 500мянган $ ийн өр авчээ.Тэр үед 5 толгойгоос 1 ч $ орж ирдэггүй.чёлкод барьцаанд тавьчижээ.Оюу толгой,5толгой гээд том компаниудаас зээл аваад МАН зүгээр тараачихсан шүү..Одоо өр тавиагүй гээд байгаа худлаа.2016 онд улсын нийт өр 24 тэрбум байв.Одоо 2020 онд 30 тэрбум 7зуун саяын өртэй болжээ.Хэн нь их зээл авсныг дээрхи тоон баримтаас хар даа.уншиж ойлгоод сэтгэдэл бичиж бай.Эсвэл чамайг хүмүүс мэдлэггүй тэнэг гэнэ

Avatar

Зочин 2020-09-25 139.5.219.230

Төмөр замаар явж шоудахаас өөр хийж байгаа юм, ер нь… Тодорхой үр дүнтэй зүйл хийх чадвар, ур ухаан, зангараг огт байхгүй. Үгээр наадаж, хоосон цэцэрхэж, хор найруулж, хулгай хийж сурсанаас, өөр юу ч үгүй хоосон толгой… Нөгөө л хоосон чалчих аа үргэлжлүүлсээр ….

Avatar

Irgen 2020-09-25 103.10.23.198

Хээээээ я***н секс Амартүвшин байна Амаржаргал энэд юу хийж яваа юм Хүрэлсүх үрүү муухай хараад л та 2 Хсүхэд бга шиг гай болоорой Амартүвшин минь чөлөөт зах зээл гэж байхгүй шүү

Avatar

Zochin 2020-09-25 66.181.177.187

Muuhai haraagui Bagsh ni shdeee!

Avatar

Zochin 2020-09-25 66.181.177.187

Bagsh hun hezee ch shawidaa muu sandgui l bhkuyu! Hurelsuh ah ch gesen mundag sht dund ni muuhai humuus yas hayaal brainwashing hiideg bolhoos bish dajguieee

Avatar

Зочин 2020-09-25 202.126.88.234

Turiin demjleg hereggvi ee.! Tur sadaa bolohgvi l baival havaask !!!

Avatar

Zochin 2020-09-25 202.70.34.70

Эксплортыг дэмжих агентлаг байгуулж байж гадаад зах зээлд гарна ш дээ

Avatar

Зочин 2020-09-25 202.126.90.77

Үлгэрээ ярьсаар

Avatar

Зочин 2020-09-25 103.212.116.74

Үг үйлдэл 2 нь зөрөх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж