Ким Жон Ун уучлал гуйлаа | News.MN

Ким Жон Ун уучлал гуйлаа

Ким Жон Ун уучлал гуйлаа

Ким Жон Ун уучлал гуйлаа

БНСУ-ын Далайн эрэг, загас агнуурын яамны загасчлалын салбарын ажилтан 47 настай А гэгч алга болж, БНАСАУ-ын цэргүүдэд буудуулан нас барсан хэрэг гарсан билээ. БНСУ-ын Хөх ордноос болсон явдлыг хүлээн зөвшөөрөх аргагүй жигшүүрт хэрэг хэмээн үзэж, мэдэгдэл хийсэн юм.

Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр (2020.09.25) уучлал гуйжээ. Ким захиандаа “Цар тахалтай бүх хүчээрээ тэмцэж буй энэ үед нэмэр болохын оронд Ерөнхийлөгч Мүн болон БНСУ-ын ард түмнийг гонсойлгосонд өршөөгөөрэй. Ийм хэрэг болох ёсгүй байсан юм” хэмээн бичсэн аж.

Өршөөл хүссэн захиаг БНАСАУ-ын эрх баригч нам өмнөд хөршдөө илгээсэн бөгөөд захианд “Хохирогч манай улсын эзэмшлийн далайд зөвшөөрөлгүй нэвтэрч, биеийн байцаалтаа үзүүлэхээс татгалзсан тул хилийн харуулын цэргүүд түүнийг 10 орчим удаа буудан хороосон” хэмээн бичсэн байна.

Гэвч хохирогчийн биеийг шатаасан гэдгийг үгүйсгэж, “Хохирогчийн цогцос далайд урсан алга болсон. Харин цэргүүд болзошгүй коронавирусийн халдварын аюулаас сэргийлж, түүний завийг шатаасан. Хохирогчийн цогцсыг цэргүүд хайгаад олоогүй, мөн завийг шатаах нь манай улсын халдвараас сэргийлэх зөвлөмжийн дагуу зөв үйлдэл байсан” хэмээн бичсэнийг БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Су Хүн мэдээлжээ.

Хэргийг сануулбал, энэ долоо хоногийн эхээр буюу есдүгээр сарын 21-нд А гэгч хилийн Суёнпён арал дээрээс алга болж, 24 цагийн дараа БНАСАУ-ын цэргүүдэд баригджээ. Мөн түүнээс хойш зургаан цагийн дараа амиа алдсан байна.

Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар А гэгч хоёр хүүхэдтэй боловч эхнэрээсээ салаад удаагүйгээс гадна санхүүгийн асуудалд орсон байжээ. Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар А гэгч БНСУ дахь амьдралаа орхин, БНАСАУ руу дүрвэхээр төлөвлөж байсан аж.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-09-25 139.5.218.179

бичиг баримтаа үзүүлээгүй гээд хүнийг бууддаг тэнэг улсууд цус нэгтэй хүмүүс бие биенээ шууд буудаж л байдаг хэцүүеээ уучлал гуйсэн энэ нөхрийг бичиг баримтаа үзүүлээгүй гээд ах нь дүү нь буудвал яахуу нөхөөр?

Avatar

Зочин 2020-09-25 66.181.178.64

mongold ch gesen buudna

Avatar

Зочин 2020-09-25 103.229.122.92

Зев, хе. Эр хун дээ. Ким дуудээ амжилт хусье!

Avatar

ZOCHIN 2020-09-25 180.150.83.201

HEZEE CH UUCHLAL GUIHGUI. ENE ERHEM.l***r

Avatar

энэ жинхэнэ нь мөн үү 2020-09-25 66.181.191.48

энэ жинхэнэ нь мөн үү

Avatar

kub 2020-09-25 64.119.26.121

er khun. aldaagaa khuleej chadaj bn gedeg tom zorig yum

Avatar

ZOCHIN 2020-09-25 180.150.83.201

ER N BOL UMNUDUUD ASUUDLIIG HURTCATGAHGUIN TULD HELEH UGIIG N ZAAGAAD UGSUN BHGUI YU…

Avatar

Зочин 2020-09-25 139.5.219.230

Ким Жон Ун уучлал гуйх нэгэн мөн үү…. Нэг л эргэлзээ төрүүлээд байна даа. Үерээс болж энэ зун их ургац алдсан. Өвөл хэдэн шуудай будааны тусламж авах аа бодсон юм болов уу. Эсвэл жинхэнэ нь үхчихээд, орлон тоглогчийг нь ашиглаж ийм захидал бичив үү….

Avatar

ОНОМ 2020-09-25 119.40.98.106

Хойдууд руу өмнөдөөс зугтаж очно гэж бараг байхгүй. ганц хүн гүйсэн чинь буудчихсан. одоо харамсаж үхэж байгаа биз. Тэгээд иймэрхүү юм гарвал буудахгүй гэх маягийн юм мэдэгдье, юмыг яаж мэдэхэв ганц нэг юм ирвэл сурталчилгааны бөөн олз болно шүү дээ. Өмнөдөөс зугтаж ирээд энэ тэр гээд …

Avatar

Зочин 2020-09-25 126.73.177.131

Энэ Амарбаясгалан гэгч сэтгүүлч болох болоогүй л байна даа.

Avatar

иргзн 2020-09-25 202.179.27.143

ёстой Хүнд гар юм даа ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж