БСБ МЕГАСТОР дүр төрхөө өөрчилж, шинээр үүд хаалгаа нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

БСБ МЕГАСТОР дүр төрхөө өөрчилж, шинээр үүд хаалгаа нээлээ

Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ МЕГАСТОР дэлгүүр дүр төрхөө шинэчилж, шинээр үүд хаалгаа нээлээ.

3, 4-р хороололд байрлах нийт 2,500 м2 талбайг хамарсан Монголын хамгийн том электрон бараа, компьютерын БСБ Мегастор дэлгүүрийг анх 2007 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан билээ. Тухайн үедээ хамгийн томд тооцогдох электрон бараа, компьютерын их дэлгүүр мөн оны шилдэг барилгын шагнал авч байсан түүхтэй БСБ Мегастор дэлгүүр маань өдгөө 13 нас хүрч, та бүхэндээ үүд хаалгаа дахин шинэчлэн нээж байгааг дуулгахад таатай байна.

БСБ-ийн хамт олны шинэчлэгдэн нээгдсэн электрон барааны их дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагааг уртын дуу, морин хуурын эгшгээр эхлүүллээ.

Тус ёслолын нээлтийн улаан туузыг БСБ группийн ерөнхий захирал Б.ЖАРГАЛСАЙХАН, Борлуулалт, маркетингийн газрын захирал С.ЧИНБАТ, Үйлчилгээ хангамжийн газрын захирал Б.ДАШЦЭРЭН нар хайчилж, нээлтийн арга хэмжээг эхлүүлсэн юм.

БСБ Мегастор их дэлгүүр нь хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн Ази, Европын 30 орчим брэндүүдийн хамгийн сүүлийн үеийн техник технологийн шийдэл, чанарын үзүүлэлтээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэр ахуйн бүх төрлийн электрон бараа, компьютер, дагалдах хэрэгслүүдийг хаа ч байхгүй хамгийн өргөн сонголттойгоор худалдан авах боломжийг бүрдүүлсэн юм. Мөн тус дэлгүүр маань Баянгол дүүргийн өнгө үзэмжийг нэмэх бүтээн байгуулалт болж чадсанд бид баяртай байна.

Манай компанийн үйл ажиллагаа жил ирэх тутамд өсөн дэвжиж, өргөжсөөр байгаа нь эрхэм хэрэглэгч та бүхний бидэнд өгсөн итгэл, чанартай бараа, бүтээгдэхүүн болон сэтгэлд хүрсэн үйлчилгээнд оршдог гэдэгт итгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж