Баар, цэнгээний газрууд эрүүл ахуйн шаардлага хангасангүй

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Баар, цэнгээний газрууд эрүүл ахуйн шаардлага хангасангүй

Баар, цэнгээний газрууд эрүүл ахуйн шаардлага хангасангүй

Энэ сарын 16-нд хорио цээрийн дэглэмийг цуцалснаар баар, ердийн цагийн хуваарьт шилжээд буй. Иймд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэн, эрүүл ахуйн дэглэм мөрдөж ажиллахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа юм. Гэвч энэхүү шаардлагын хэрэгжилт өнөөдрийн байдлаар хангалтгүй байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ) хяналт шалтгалтад цахим тоглоомын газрууд тэнцээгүй бол энэ удаа баар, цэнгээний газруудаас цөөнгүй зөрчил илэрчээ. Тодруулбал, НМХГ-ынхан Чингэлтэй дүүргийн 1-5 дугаар хороонд байрлах баар, караоке, паб зэрэг 47 аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийж, 75 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүд “Сovid-19” халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн дэглэмийг мөрддөггүй нь нийтлэг байжээ. Хамгийн наад зах нь баар, караоке, пабын зөөгч, барменууд амны хаалтгүй иргэдэд үйлчилж байсан тул мэргэжлийн хяналтынхан зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Гэнэтийн хяналт шалгалтаар,

  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,
  • “Хөдөлмөрийн тухай” хуулиуд
  • Аюулгүй ажиллагааны норм, дүрэм журмыг хэрэгжүүлээгүй,
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж хэвшээгүй нь тогтоогджээ.

Хяналт шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчлийн 80 хувийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг мэргэжлийн хяналтын байгууллагаас авч, иргэдэд амны хаалттай үйлчлэхийг зөвлөсөн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж