Жишиг өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Жишиг өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

Жишиг өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан  “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна.

Нийт 8.500 хүн амтай, гэр хорооллын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орсноор алслагдсан хороодын оршин суугч, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлэх, гэрийн эргэлт үзлэгийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, НИТХ-ийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва болон бусад албаны хүмүүс, тус хорооны иргэдийн төлөөлөл, сайн санааны туслагч нар оролцсон юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж