Бартаат замын мангас Defender автомашин Монголд орж ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Бартаат замын мангас Defender автомашин Монголд орж ирлээ

Бартаат замын мангас Defender автомашин Монголд орж ирлээ

Сүүлийн үед Европ болон Азийн зарим улсуудад шуугиан дэгдээгээд байгаа Land rover Defender автомашиныг Монголд танилцуулах ёслолын үйл ажиллагаа есдүгээр сарын 18-нд "Jaguar Land Rover" брэндийн автомашины үзэсгэлэнгийн танхимд боллоо.


ШИНЭЧЛЭГДСЭН LAND ROVER DEFENDER ЗАГВАРЫН АВТОМАШИН  МОНГОЛЫН ХЭЭР ТАЛ БОЛОН  БАРТАА ИХТЭЙ ЗАМД ТӨГС ЗОХИЦНО

Нээлтийн  үеэр "Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн Захирал Стив Поттер  хэлэхдээ:

-Land rover автомашины түүхээс цухас дурдвал, 1948  онд анхны загвараа хөдөө аж ахуйн зориулалтаар гаргаж байсан. Үүнээс хойш  өнөөдрийг хүртэл тасралтгүй шинэ загваруудаа гаргасаар байна. Үүний тод жишээ нь 2020 оны шинэчлэгдсэн Land Rover Defender загвар юм. Автомашины эх биед ямар нэгэн залгаас байхгүй D7X (Defender 7 X for Extreme) 1 Monocoque нэгэн цул кузовтой болсноороо харагдах байдлаасаа ч, явах эд ангийн хувьд бусад Land Rover-ын автомашинуудаас гурав дахин бат, бөх эдэлгээ даахаар болж чадсан. Би хувьдаа 2020 оны шинэчлэгдсэн Land rover Defender загварын автомашин Монголын хээр тал болон бартаа ихтэй замд төгс зохицно гэж бодож байна.

Ингэж хэлсний учир нь Defender загварын автомашины газраас тэнхлэг хүртэлх зай нь харьцангүй өндөр учир юунд ч тулахгүй. Машины эх бие газраас 29,1 см хүртэл зайтай бөгөөд 90 см гүн ус туулах чадвартай.   

Автомашины эх биеийн хувьд хоёр төрөл. Урт загвар буюу 5 хаалгатайг 110 гэж нэрлэсэн бол богино загвар буюу 3 хаалгат загварыг 90 гэж нэрлэсэн. Монголын хэрэглэгчдэд хамгийн тохирох загвар нь Land rover Defender 110 загвар юм. Автомашин худалдан авагчдад тулгардаг нэгэн бэрхшээл бол машины нэмэлт тоноглолуудыг энд тэндээс цуглуулах гэж цаг алддаг. Тэгвэл Land Rover зөвхөн Defender автомашинд зориулж, нийт 170 төрлийн нэмэлт тоноглол гаргасан. Нэмэлт тоноглол нь  дотроо дөрвөн төрөл учраас хаана унах, мөн өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тоноглолоо сонгож болно. Өнгөний хувьд долоон өнгөний сонголттой бол доторх салон нь дөрвөн өнгөний сонголттой. Салон дотроо есөн 12 вольтын USB оролт, хойд тээшний хэсэгт 230 Вольтын залгавартай гэдгээрээ ихээхэн онцлог. Энэ нь хөдөө аялах дуртай, адал явдалд дуртай хүмүүст зориулсан шинэ шийдэл гэдгийг онцолж хэлмээр байна” гэлээ.

НИЙТ 45 МЯНГАН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР НИЙТ САЯ 200 МЯНГАН КМ ЗАМД ШАЛГАГДСАН БАТ БӨХ МАШИН

"Старчейз Автомотив Лимитд" ХХК-ийн худалдааны  зөвлөх Б.ЭРДЭНЭБАЯР:

Шинэ Дефендер нь дизель болон бензин гэсэн хөдөлгүүрийн сонголттойгоор худалдаалагдана. 2.0 литрийн турбо 4 цилиндртэй 300 морины хүчтэй, 400 Нм эргүүлэх хүчтэй хөдөлгүүр болон Майлд Хайбрид 3.0 литрийн цуваа 6 цилиндртэй 400 морины хүчтэй 550 Нм эргүүлэх хүчтэй. Энэ хөдөлгүүр нь цоо шинэ бөгөөд онцлог нь 48В баттерейтэй нь бензин идэлтийг багасган, турбод хүч нэмэх үүрэгтэй. Давуу тал нь 6 г/км нүүрсхүчлийн хийг багасгаж өгснөөр байгаль орчинд мөн бага бохирдол үүсгэж байгаа юм. Найман шатлалт автомат механик хосолсон хурдны хайрцагтай.

Land Rover Defender -ийн онцлох зүйл нь нийт 45 мянган удаагийн үйлдлээр сая 200 мянган км замд шалгагдсан, бат бөх машин.  Нэмэх 50 градусаас -40 градуст ажиллах чадвартай. Өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаа загварын хувьд 3000 хөдөлгүүртэй,  48 Вольтын электрон баттерейтэй, хөдөлгүүр амраагчтай Land Rover Defender SE загвар юм. Монголд өнгөрсөн долоо хоногт эхний ээлжинд гурван ширхэг орж ирснээс хоёр ширхэгийг 2019 оны арванхоёрдугаар сард эздүүд нь захиалсан. Үнийн хувьд 220-320 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. 2020 оны шинэ загварууд нь долоон өнгөний сонголттой. 2021 оноос эхлэн гурван өнгө нэмэгдэж, нийт арван өнгөний сонголттой болно. Технологийн хувьд онцлох гурван зүйл бий. Эхнийх нь 360 градус бүхий 3D камер. Энэ нь ямар ч автомашинд байхгүй шинэ технологи юм.

Өөрийн эх биен дээрээ зургаан ширхэг камертай. Эдгээр камер нь үзэгдэх орчин хязгаалагдмал үед асуудлыг бүрэн шийднэ гэсэн үг. Дараагийнх нь арван инчийн хяналтын дэлгэц Defender-д бусад автомашинаас илүү нь диллерийн газар заавал очилгүйгээр өөрөө өөрийгөө оношлох, системийн шинэчлэлийг Wi-Fi-ийн тусламжтайгаар update хийх боломжтой болж байгаа юм. EVA 2.0 үйлдлийн сисмтем нийт 85 удирдах модуль буюу ECU (electricnically controlled units)-тэй, хөдөлгүүр нь автомашины зүрх гэдэг бол ECU автомашины тархи гэсэн үг юм, эдгээр модуль нь нэгэн зэрэг 23.000 мессежийг зэрэг process хийх чадвартай.

Өмнөх Land Rover машинуудтай харьцуулахад 12 дахин илүү хурдан ажиллагаатай бөгөөд нэг функцээс нөгөө функц рүү гурван секундын дотор шилждэг.

Сүүлийнх нь өөрийнх нь үйлдлийн систем. Энэ систем нь маш ухаалаг бөгөөд өөрийгөө шинэчилснээр тэрхүү мэдээллээ шууд тухайн бүс нутгийн диллерийн газар руу илгээснээр харилцагчийн цаг хугацааг хэмнэнэ. Мөн 2020 онд худалдаж авсан таны автомашин 2025 онд ч гэсэн шинэ үйлдлийн системтэй хэвээр байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн Defender загварын автомашины дотор салоны хувьд агаар ионжуулагч, PM 2.5 агаар шүүлтүүртэй, дунд толин дээрх камер, Wi-Fi цэнэглэгч, хөргүүр зэргийг нэмэлтээр захиалах боломжтой бөгөөд илүү дэвшилтэд технологийг офф-рөүд ангиллын автомашинд хослуулсан нь адал явдал эрэлхийлэгч хэн бүхэнд зохицсон, маш хэрэгтэй шийдэл болж өгсөн байна.

Жолоодлогын горимд суулгаж өгсөн гэнэтийн үеийн тоормос, цагаан зураас дагах систем, замын тэмдэг таних систем, гадаргуу мэдрэгч, сохор бүсийн туслалцаа, хурд хязгаарлагч зэрэг нэн шаардлагатай бөгөөд жолоочийн аюулгүй байдлыг хангасан технологийг шингээж өгснөөрөө мөн давуу талтай аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж