Сар шинийн өмнө жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотноо болсон билээ. Тэгвэл энэхүү тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо нийт 17 жингээс чансаа гарахад Монголын гурван жүдоч жиндээ тэргүүллээ. Тодруулбал, эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Д.Сумъяа нар юм. Мөн эрэгтэй 60 кг-д Г.Болдбаатар гуравдугаар, 73 кг-д С.Ням-Очир 10, 90 кг-д Л.Отгонбаатар 11, эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа 7 байрт бичигдэж байна. Харин Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Парисын “Их дуулга”-ын аварга Г.Отгонцэцэг чансаагаа 16 хүртэл өсгөжээ.
Эрэгтэй:
60 кг нийт 330 жүдоч
- 3 – Г.Болдбаатар – 1978 оноо
- 11 – Д.Амартүвшин- 1392 оноо
- 31- Ц.Цогтбаатар – 619 оноо
66 кг нийт 392 жүдоч
- 1- Д.Төмөрхүлэг – 2325 оноо
- 16- Д.Алтансүx – 930 оноо
73 кг нийт 400 жүдоч
- 10 – С.Ням-Очир – 1246 оноо
- 14- Г.Одбаяр – 1090 оноо
81 кг нийт 364 жүдоч
- 22 – О.Ууганбаатар 820 оноо
- 29- Н.Дагвасүрэн 666 оноо
90 кг нийт 281 жүдоч
- 11 – Л.Отгонбаатар – 1391 оноо
100 кг нийт 244 жүдоч
- 16- Н.Түвшинбаяр – 1050 оноо
+100 кг нийт 197 жүдоч
- 23 – Б.Тэмүүлэн – 732 оноо
- 29- Ө.Дүүрэнбаяр – 608 оноо
Эмэгтэй:
48 кг нийт 184 жүдоч
- 1- М.Уранцэцэг – 3310 оноо
- 16- Г.Отгонцэцэг – 1120 оноо
52 кг нийт 206 жүдоч
- 17- А.Цолмон – 889 оноо
- 21- М.Бундмаа – 835 оноо
57 кг нийт 246 жүдоч
- 1 – Д.Сумъяа – 2600 оноо
63 кг нийт 212 жүдоч
- 7- Ц.Мөнхзаяа – 1830 оноо
- 14- Ц.Цэрэннадмид – 973 оноо
70 кг нийт 174 жүдоч
- 18- Ц.Наранжаргал – 1057 оноо
Монголын жүдо бөхийн шигшээ баг Парисын "Их дуулга" тэмцээний дараа ОХУ, Бразил, Япон, БНСУ зэрэг 50 гаруй орны жүдочтой хамтарсан бэлтгэлийг хийжээ. Жүдочдын хувьд өчигдөр хоёр хуваагдан Итали болон Австри улсыг зорьсон байна. Эрэгтэй шигшээ баг Австри, эмэгтэй шигшээ баг Италийн Ром хотыг зорьж, ээлжит Гранпри тэмцээнд зодоглох юм.
Ч.БОЛОР