Хоккейчид БНХАУ, Чехийн багийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

Хоккейчид БНХАУ, Чехийн багийг хожлоо

Бөмбөгтэй хоккейн (bandy) ДАШТ-ий “В” ангиллын өрсөлдөөн ОХУ-ын Ульянрвск хотод болж байна. Тус тэмцээнд оролцож буй манай баг тамирчид гурван хожил, нэг хожигдолтойгоор "В" хэсгийн гуравдугаар байрт бичигдэж эхэллээ.

Манай хоккейчид эхний тоглолтод Японы багт хожигдсон ч БНХАУ, Сомали, Чехийн багийг дараалан хожоод байна. Хоккейчид өнөөдөр Украины шигшээ багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Украины шигшээ багийн хувьд хэсэгтээ 4 хожилтой хэсгээ тэргүүлж байгаа бол Япон, Монголын шигшээ баг удаалж буй.

ДҮН: (ДАШТ-ий В ангиллын В хэсэг)

02.10 Монгол -Япон 0:4

           Монгол – БНХАУ 7:1

02.11 Монгол- Самоли 9:1

02.12 Монгол – Чех 7:1

          Монгол -Украин       

Энэ удаагийн бөмбөгтэй хоккейн дэлхийн аваргад оролцож буй багийг шайбтай хоккейн тамирчдаар бүрдүүлсэн байна. Шигшээ багийнхан Улаанбаатар хотоос таван хоног вагоноор очсон даруйдаа Японы шигшээ багтай тогложээ.   

Дашрамд дуулгахад, Манай хоккейчид өнгөрсөн оны ДАШТ-ий “В” ангилалд гурван хожил, нэг тэнцээ, хоёр хожигдол авснаар VII байрт орж байсан юм.

Эх сурвалж: www.bandy2016.ru

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж