Гадаад харилцааны дэд сайд АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав | News.MN

Гадаад харилцааны дэд сайд АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческиг хүлээн авч уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов.

Элчин сайд Гадаад харилцааны Дэд сайдын хариуцлагатай албанд томилогдсонд Б.Мөнхжинд баяр хүргэж, хоёр орны хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд америкийн талаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санаачлагын талаар танилцуулав. Тэрбээр АНУ-ын Засаг захиргааны зүгээс Монголын бизнесийн орчныг сайжруулах, хүүхэд хамгаалал, хууль хяналтын байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Дэд сайд Монгол, Америкийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байна гээд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын үеэр тохиролцсон эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг өргөжүүлэх замын зураглалыг амжилттай хэрэгжүүлэхэд талууд анхаарч ажиллахын чухлыг тэмдэглэв. Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл хуваарийн дагуу хэрэгжиж буйг мэдээлэв.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэхэ 2020-09-25 2.101.8.20

Гадаад яамныхан ажлын уулзалтууддаа гар утсаа авч орохыг болих хэрэгтэй байна даа , 1. Мэдээлэл гадагшаа алдагдаад байна. 2. Бүдүүлэг гэдгээ харуулах гэсэн юм шиг утсаа гаргаад ширээн дээр тавичих юм.

Avatar

Зочин 2020-09-25 103.26.195.138

Ded said dajgui zaluu bain lee. Naana suuj bui nuher ga yamand udaj bgaadaa

Avatar

Иргэн 2020-09-25 202.21.96.212

АНУ-н ашиг сонирхолд нийцсан Ардчилсан улс байгаа учир бид нараар оролдохгүй биз дээ. Ийм байх нь л Орос Хятдын дургүйг хүргээд АНУ-д ашигтай байгаа.

Avatar

Зочин 2020-09-25 202.131.245.243

Ойрх Дорнод, Ази, Африкийн 60 орны иргэдэд олгох оюутны визийн хугацааг хоёр жил болгохоор саналд тусгажээ. Эдгээр орнуудын дотор Монгол улс багтсан байна.

Avatar

иргзн 2020-09-25 202.179.27.143

АНУ ч дээ Ардчилал Хүний Эрх гэж ярьж байгаад л Улс орнуудыг Дотроос нь Хутган үймүүлж Үймээн самуун дэгдээдэг Үхэл цус нулмис дагуулсан Улс орон болсон ш дээ Өөрсөдөө болохоор Арьсны өнгөөр ялгаварлаж Хүний Эрхийг дээд зэргээр зөрчдөг ш дээ

Avatar

Зочин 2020-09-25 202.126.88.236

Туйлшрамтгай юмдээ

Avatar

Зочин 2020-09-25 92.249.150.216

Unen shdee

Avatar

Ок 2020-09-25 202.126.89.100

Чи америкт очиж үзсэн үү тэнд жинхэнэ хүний эрх байдаг юм хууль бол гудамжинд гараад алхахаас чинь эхэлнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж