Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл” болон “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр өнөөдөр /2016.02.12/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өргөн мэдүүллээ. 

Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн банк хооронд байгуулах эдгээр Зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн тухай гэрээнүүд бөгөөд хуулийн төслүүдийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн ямарваа сөрөг үр дагавар гарахгүй аж. 

Хуулийн төслүүдийг Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж