Ц.Оюунгэрэл: АН бүтээсэн ч МАН татан буулгасан

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: АН бүтээсэн ч МАН татан буулгасан

Ц.Оюунгэрэл: АН бүтээсэн ч МАН татан буулгасан

УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх болсон Ардчилсан намын эрх барьж байхдаа бий болгосон зүйлийг МАН татан буулгахыг нь буулгаж, зарим хуулийг нь хэрэгжүүлэхгүй байгааг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл шүүмжилж, твиттер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “АН, МАН-ын ялгаа: АН Тахарын алба байгуулав, МАН татан буулгав. АН цагдаагийн дэргэд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах алба байгуулж байв. МАН цагдаагийн дэргэд сошиалыг хянах алба байгуулав. АН Шилэн дансны хуультай болгов. МАН төрийн бүх албыг шилэн дансгүй болгов” гэсэн юм.

Тахарын албыг татан буулгаснаар гэрч, хохирогчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтгүй болсон бол Шилэн дансны тухай хуулийг эрх баригч нам хэрэгжүүлэхгүйгээс олон нийт татвар төлөгчид болоод олон улсын байгууллагаас авсан зээл, буцалтгүй тусламжийг юунд зарцуулж байгаа тухай мэдээллийг авах боломжгүй болсон. Хяналт суларснаас төсөвт хулгай нүүрлэж, улстөрчид нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл “тоншиж”, хамаарал бүхий компаниа өөд татах зэргээр дур зоргоороо авирласан билээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж