Алтанбулагийн Засаг даргыг ажлаас нь халжээ | News.MN

Алтанбулагийн Засаг даргыг ажлаас нь халжээ

Алтанбулагийн Засаг даргыг ажлаас нь халжээ

Алтанбулагийн Засаг даргыг ажлаас нь халжээ

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргыг ажлаас нь халсан байна. АТГ-аас түүнийг Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан нь 2019 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо худал мэдүүлсэн нь АТГ-ын шалгалтаар илэрсэн байна. Тиймээс АТГ-аас түүнтэй хариуцлага тооцохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад сануулжээ. Тиймээс П.Батсайханыг энэ сарын 22-ны өдөр ажлаас нь халах шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ц.Оргил гаргасан байна. П.Батсайхан нь өнгөрсөн хавар нутгийн иргэнтэй зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан удаатай.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-25 92.38.148.62

Санхүүгийн Үнэнбат нь цэвэр үү.

Avatar

АРД 2020-09-25 66.181.178.30

Мөнгөө хуваагаагүй тэнэг байна ш дээ. Тэгээд л халагдсан байна. Мөнгөө хуваагаад дйилэнийг засаг даргадаа өгсөн бол өдийд аймгийн засаг болох гээд явж байхгүй юу….

Avatar

Болор 2020-09-25 139.5.218.67

Энэ маягаар бол төрийн албанд хүн их л цөөхөн үлдэх юм бна даа! Одоогийн хүмүүс авилга авахгүй бол тэнэг донгиогийн тоонд орно ёстой онигоо гэж үздэг юм шиг бга юм. Төрийн албанд авилга авах гэж орсон вм шиг л бцгаах юм!

Avatar

Зочин 2020-09-25 202.9.46.232

Том даргынхаа үгэнд оролгүй байж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж