Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргыг ажлаас нь халсан байна. АТГ-аас түүнийг Авлигын эсрэг хуулийг зөрчсөн гэж үзжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга П.Батсайхан нь 2019 онд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо худал мэдүүлсэн нь АТГ-ын шалгалтаар илэрсэн байна. Тиймээс АТГ-аас түүнтэй хариуцлага тооцохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргад сануулжээ. Тиймээс П.Батсайханыг энэ сарын 22-ны өдөр ажлаас нь халах шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ц.Оргил гаргасан байна. П.Батсайхан нь өнгөрсөн хавар нутгийн иргэнтэй зодолдож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж байсан удаатай.
Б.БАТ
Холбоотой мэдээ