Дээд лиг: "Эрдэнэтийн уурхайчид", "Багануур Тулнууд" цувралыг тэнцүүлэх үү? | News.MN

Дээд лиг: "Эрдэнэтийн уурхайчид", "Багануур Тулнууд" цувралыг тэнцүүлэх үү?

Дээд лиг: "Эрдэнэтийн уурхайчид", "Багануур Тулнууд" цувралыг тэнцүүлэх үү?

Дээд лиг: "Эрдэнэтийн уурхайчид", "Багануур Тулнууд" цувралыг тэнцүүлэх үү?

Монголын сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын нэгдүгээр шатны хоёр дахь тоглолтууд өнөөдөр (2020.09.25) Спортын төв ордонд явагдана.


  • "Эрдэнэтийн уурхайчид" – "23 Стормс" 

Өнөөдрийн эхний тоглолт 18.00 цагаас эхэлнэ. Өнгөрсөн тоглолтод багаараа алдааны асуудалд орж, хоёрдугаар үеэс хойш эсрэг багтаа тэргүүллийг бүрэн алдсан "Эрдэнэтийн уурхайчид" баг цувралын хоёр дахь тоглолтод ямар тактиктай гарч ирэх бол? Харин эсрэгээрээ Г.Баттөр, Ц.Азбаяр, Ц.Мэргэн нараар ахлуулсан залуу бүрэлдэхүүнтэй "23 Стромс" баг цувралыг 2:0 болгож чадах болов уу?

  • "SBL Хасын Хүлэгүүд" – "Багануур Тулнууд"

Дараагийн тоглолт 20.00 цагаас дээрх хоёр багийн хооронд явагдана. Эхний тоглолтод тун гайхалтай байж, дээд лигийн зургаан удаагийн аварга багийг хожих дөхсөн "Багануур Тулнууд" баг өнөөдрийн тоглолтод дахин шилдэг тоглолтоо үзүүлж, цувралын харьцааг тэнцүүлэх зорилготой талбайд гарна. Цувралын эхний тоглолтод хангалттай оноо авч чадаагүй, энэ улирлын лигийн онооны аварга "SBL Хасын Хүлэгүүд" багийн ахлагч Б.Билгүүн өнөөдөр хэрхэн тоглохоос ихээхэн зүйл шалтгаална.

Б.Билгүүн цувралын эхний тоглолтод 38 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 12 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч, долоон ашигтай дамжуулалт хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж