Дээд зиндаанд дэвшсэн Тобизарү Аки башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Дээд зиндаанд дэвшсэн Тобизарү Аки башёг тэргүүлж байна

Дээд зиндаанд дэвшсэн Тобизарү Аки башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.09.24) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон билээ.

Зүүнийг манлайлж буй озэки Асанояама башёгийн 12 дахь өдөр сэкивакэ Дайэйшотой барилдаж, Аки башёгийн ес дэх ялалтаа авлаа. Озэки Асанояама есөн даваа, гурван унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин өнгөрөгч башёгийн түрүү бөх Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ удаагийн Аки башёг тэргүүлж яваа Оношотой тааран барилдаж, өвдөг шороодлоо. Оношо есөн даваа, гурван унаатай болсон бол Тэрүнофүжи Ган-Эрдэнэ найман даваа, дөрвөн унаатай явна.

Барууны манлайд бичигдэж буй озэки Такакэйшо башёгийн 12 дахь өдөр комүсүби Эндотой тааран барилдаж, ээлжит ялалтаа авлаа. Монгол бөхчүүдээс Ичиножо Ичинноров Токүшорюүд өвдөг шороодон зургаан даваа, зургаан унаатай, Хошорюү Бямбасүрэн Энход өвдөг шороодон таван даваа, долоон унаатай тус тус башёг үргэлжлүүлж байна. Харин Тамаваши Мөнх-Оргил Хокүтофүжид өвдөг шороодсноор таван даваа, долоон унаатай болжээ.

Аки башёд сайн барилдаж байсан Кирибаяама Лхагвасүрэн гэмтлийн улмаас цааш барилдах боломжгүй болсон.

12 өдрийн дараах байдлаар Аки башёг арван даваа хоёр унаатай Такакэйшо, Шодай, Тобизарү нар тэргүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж