Швейцарьт 2500 оюутныг тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Швейцарьт 2500 оюутныг тусгаарлажээ

Швейцарьт 2500 оюутныг тусгаарлажээ

Швейцарийн Лозанна хотын зочид буудлын менежментийн сургуульд шинэ коронавирусийн халдвар гарсны улмаас 2500 оюутныг тусгаарлажээ. Зуны амралтаас эргэж ирсний дараа хэд хэдэн оюутнаас халдвар илэрсэн аж. Тэднийг сургуулийн хотхонд есдүгээр сарын 28-ныг хүртэл тусгаарлаж, шинжилгээнд хамруулах юм байна.

Халдварын голомт есдүгээр сарын 17-нд болсон баяр, наадмын үйл ажиллагаатай холбоотой гэж албаныхан дүгнэж байна. Швейцарьт шөнийн клубуудыг хааж, 100-гаас дээш тооны хүн оролцсон хувийн үйл ажиллагаа явуулахыг хориглож, олон нийтийн газар амны хаалт зүүх дүрэм гаргасан юм.

Европын бусад орнууд шиг Швейцарь нь хорио цээрийн дэглэмээ сулруулж, олон улсын нислэгээ зуны саруудад сэргээсэн нь халдвар дахин идэвхжих нөхцөл болжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж