Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү? | News.MN

Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү?

Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү?

Зээлийн хүүг бууруулахын тулд 8 их наяд төгрөгийн хүүг тэглэх үү?

Зээлийн хүүг бууруулахын тулд Монголын арилжааны банкинд эргэлдэж буй 20 орчим их наяд төгрөгийн хадгаламжийн 8 их наяд төгрөгт хүү тооцохгүй байх зохицуулалт хийхээр холбогдох хуульд өөрчлөлт оруулахаар төслийг боловсруулжээ. Тодруулбал, Төв банкинд боловсруулагдаад буй Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай төсөлд хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламж хоёрт хүү тооцохгүй болох заалт туссан байна.

Төв банкны 2020 оны наймдугаар сарын статистик мэдээллээр арилжааны банкинд эргэлдэж буй хадгаламж эзэмшигчдийн 20 орчим их наяд төгрөгийн 11.76 их наяд нь хугацаатай хадгаламж бол 3.58 их наяд нь хугацаагүй, 4.64 их наяд нь  харилцах хадгаламж юм.

Одоогоор хугацаатай хадгаламжийн жилийн хүү 12, хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 4-5, харилцах хадгаламжийн хүү 3 хувь байгаа юм. Харин өндөр дүнтэй хадгаламж эзэмшигч нь нийт хадгаламж эзэмшигчийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэрбум тэрбумын өндөр хадгаламж эзэмшигч нь ихэвчлэн улстөрчид. Тэд хадгаламжаа хамгийн өндөр хүү амласан банкинд хугацаатай хадгалуулдаг.

УИХ-д суугаа хууль тогтоогчдоос УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар 22.9 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаар тэргүүлдэг бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 7.6 тэрбум, Ц.Мөнх-Оргил 5.6 тэрбум, Ц.Анандбазар 2.7 тэрбум, Сү.Батболд 2 тэрбум, Н.Учрал 1.3 тэрбум, Б.Дэлгэрсайхан 4.1 тэрбум, Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1.6 тэрбум төгрөгийн тус тус хугацаатай хадгаламжтай.

Боловсруулагдаад байгаа төсөлд хугацаагүй хадгаламж эзэмшигч болон харилцах хадгаламжид хүү тооцохгүйгээр тусгасан нь хуримтлалтай болохоор ядаж яваа иргэд, мөн бизнес эрхлэгчид хамгийн түрүүнд ширвэгдэх болж буй нь анхаарал татаж байгаа юм.

Учир нь УИХ өнгөрсөн наймдугаар сард Зээлийн хүүг бууруулах тухай стратегийг хэлэлцэх үед өндөр дүнтэй хадгаламжийн хүүг бууруулахад анхаарч ажиллах ёстой гэдэг санал санаачлагыг зарим улс төрийн намаас гаргаж байсан ч төсөл боловсруулагдах шатанд бага дүнтэй хадгаламжийг /хугацаагагүй хадгаламж эзэмшигч/ хүүгүй болгохоор тусгасан нь том хадгаламж эзэмшигч зүгээр сууж байгаад мөнгөн хөрөнгөө өсгөдөг хуучин бодлого нь үргэлжлэх дүр зургийг буулгаж буй.

Нөгөө талдаа банкны салбарт эргэлдэн эдийн засгаа тэтгэж байсан 8 их наядын мөнгөн хөрөнгө буцаад гудсан доор орох вий гэдэг болгоомжлол бий.

Харин эдийн засагчид болон банкирууд өөдрөгөөр төсөөлж байна. Тухайлбал, УИХ-аас хууль баталж, харилцах болон хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгосон нөхцөлд хадгаламжаа Засгийн газрын бонд руу шилжүүлж, хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлнэ гэж байр сууриа илэрхийлж буй. Мөн Монголоос бусад улсын арилжааны банк нь хугацаагүй хадгаламж, харилцах хадгаламжид хүү боддоггүй. УИХ-аас хуулийн төслийг дээрх зарчмаар баталсан нөхцөлд банкны зардлыг бууруулж, зээлийн хүүг бууруулахад тодорхой түлхэц болно гэж тайлбарлаж байна.

Төв банкнаас “Арилжааны банкны зээлийн хүүгийн 60 хувийг эх үүсвэрийн зардал эзэлдэг” гэж тайлбарлаж байгаа. Энэ нь хадгаламжийн хүүд төлж буй “зардал” гэж ойлгож болно.

Хадгаламжийн хүү тогтоход суурь болдог нэг хүчин зүйл нь зээлийн хүү. Өөрөөр хэлбэл, банк нь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зээл болгон эдийн засагт гаргах замаар зөрүүн дээр ажилладаг. Өнөөдөр арилжааны банкны зээлийн хүү 16 хувь. 1992 онд зээлийн хүү 300 хувьтай тэнцэж байсан бол өнөөдөр 16 хувь болж буурсан нь өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж үздэг.

Одоогоор УИХ-д өргөн баригдаагүй байгаа ч дээрх хуулийн төслийг эрх баригчид УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх чигтэй байгаа юм.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-09-25 202.9.46.54

МАН ын хулгайч гишүүд өөрсөддөө зориулж хууль гаргах нь дээ. Жирийн хадгаламжтай иргэддэд хамаарахгүй. Хүрэлсүх тэргүүтэй МАН ын хулгайчиддад зориулсан хууль болох нь тодорхой.

Avatar

Irgen 2020-09-25 70.181.124.42

Erh barigchid uursdiiguu l bodohoos olon tymniigbodoh tuhai sanaj hereggyi yum baina l daa.

Avatar

Зоч 2020-09-25 64.119.27.164

Банкинд нууц байхгүй

Хятадын төрийн хайранд оруузай

Хятадын банк орж ирнэ

Нэг нь нөгөөгөөр барьж идэх зөн амьтанд байдаг.
Шилдэг гарц багагүй байх

Avatar

jiriin mongol irgen 2020-09-25 122.201.31.165

mongo huuleltiig zogsoohgui bol gurvan say hun ur udmaaraa yduu guilagchin amidarahan naiman ih nayd togrog ard irgeded uldeevel ih demjleg bolondoo. olon ajiliin bair bii bolj huund darluulahgui buten noirtoo honon shuudee mongoo avaad gudean dooroo hiih teneg hun odoo baihgui baihaa hangalttaa mongoo huulsen uchraas setgel hangaluun baigaa baihaa odoo ard irgedee bodoh cag bolsoon

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-09-25 103.43.76.20

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУЛГА ГЭСЭН ЖАГСААЛ ТЭМЦЭЛД БУУЖ ӨГӨХӨӨР ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР БУУЛГАХААС ӨӨР ЯАХАВ? ХАРИН ОГТ ХАДГАЛАМЖ АВААГҮЙ УЛСААС ИДСЭН МӨНГӨӨР БАНКНААС 2-3ДАХИН ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ӨГДӨГ ЛОМБАРД БАНК БУСЫГ ХҮЧЭЭР БУУЛГАХГЙ БАЙГАА НЬ ЯДУУСЫГ УЛАМ ИХ ШУЛЖ МӨЛЖИЖ ҮХҮҮЛ ГЭСЭНТЭЙ ЯЛГАА АЛГА

Avatar

irgen 2020-09-25 103.229.121.125

neg musun bankaa elgeer ni hevtuuleed , tomchuud ni dollaraa gadagshaa gargachih, tegeed Ulsaaraa dampuurlaa zarlana da

Avatar

Зочин 2020-09-25 180.149.93.98

ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА.

Avatar

Зочин 2020-09-25 103.212.119.236

hadgalamj huu teglevel humuus munguu tatna mungugui bank dampuurna dampuursan banknaas yaaj baga huutei zeel avah geed baigaa mal ve chi? tegeed uls chini munguu hevleed teruugeer ni chi bugsuu archaarai!

Avatar

Зочин 2020-09-25 202.9.40.124

Хадгаламж хуримтлалгүй болгох зорилт тавьж байгаа юм байна. Ард түмнээ хөрөнгө мөнгөгүй болгох нь хэнд хэрэгтэй юм болоо

Avatar

Зочин 2020-09-25 202.9.46.46

Арай хүү бууруулах нэрээр хэдэн байшин орон сууц барьж ард түмэндээ шахах эсвэл улсаас авсан тендерээ хямд хүүгтэй зээлээр санхүүжүүлж улам баяжих гэж байгаам биш биздээ. Ямарч байсан баян хүн улам баяжих ядуу хүн улам ядуурах юм шиг санагдчихлаа

Avatar

Зочин 2020-09-25 202.9.46.41

""Бүгдээрээ баяжицгаая" гэхийн оронд "Бүгдээрээ сөнөцгөөе" гэх үү?

Avatar

Зочин 2020-09-25 103.10.21.46

Банкны хадгаламжийг хэмжээ тогтоон хүүг нь тогттож болно. Жишээ нь хугацаатай халгаламж 100 сая хүртэл жилийн 10 хувь, 100 саяаас дээших нь жилийн 5 хувь гэж зохицуулалт хийж болно. Харин ЗГ-ын бондод дээд хэмжээ тогтоохгүй бол улс төрчид лобидиж бондын хүүг жилийн 15 аас дээш тогтоолгох магадлалтай юм

Avatar

Баярт 2020-09-25 202.9.40.111

Тербумаас дээш хадгаламжтай улс төрчдөөс хамгийн өндөр татвар авах хэрэгтэй ямар эх үүсвэрээс ийм их мөнгөтөй болсоныг нь ард түмнээс санал болгосон б**с хошного долоодгүй шилдэг хүмүүсээр маш сайн нягтлан шалгуулаад эх үүсвэр нь тодорхой бус бол шууд улсын орлого болгох хэрэгтэй тэгж байж л хулгайч хумслагч авилгачдаас сална

Avatar

Zochin 2020-09-25 202.126.88.143

3.Huu buurahaar mungutei humuus mungugui bolno goyo adilkhan yaduu bolno geel lumpenproletariat bayarlaad bh shig bna,tegehgui ee mungutei humuus bas tiim ch teneg bish valiut bolgood darchihna ter ni hanshnii usultuur huunees iluu usnu,mungutei hun yamagt hojij l irsen,tiimees yaaj tedniig uursud shigee yaduu bolgoh uu?gej bodsonoos,yaaj teden shig mungutei boloh uu?gej bod,ajil hii,hurimtluul,gurii.

Avatar

Zochin 2020-09-25 202.126.88.143

1.Zuv demjij bna,yaagaad gevel songolt uuldeesen bna undur huutei hadgalah ter ni hugatsaatai.Harin hugatsaataig hucheer buulgaval asuudal uusne.
2.Neg heseg ni bank sanhuugiin tusuuleltei humuus,neg heseg ni hadgalamj bitgii hel karmandaa mungutei baij uzeegui humuus hoorondoo margaj,hadgalamjiin huunii orlogoos tatvar avdag gedgiig medehgui atlaa gadaadad ingedeg tegdeg geed l…mongoloo medehgui hun yaaj gadaad medehev dee.

Avatar

Үйлдвэрлэгч 2020-09-25 202.126.89.11

Хадгаламжийн хүү жилийн 1-1,5% байхад болно.
Тэгвэл мөнгөтэй иргэд мөнгөө хувьцаа худалдаж авч үйлдвэрт хөрөнгө оруулж эхэлнэ. Энэ нь гэр бүлийн бизнес нийтийн бизнес болоход сайнаар нөлөөлөхөөс гадна компаний засаглал эрүүл болоход сайн. Харин хувьцааны ноогдол ашгаас авах татварыг нэг хэсэгтээ ТЭГ болговол сайн.

Avatar

Зочин 2020-09-25 183.177.99.178

худлаа тайлан гаргадаг манайх шиг нийгэмд хувьцаанд итгэхэд бэрх

Avatar

Зочин 2020-09-25 103.212.119.236

hadgalamj huu teglevel humuus munguu tatna mungugui bank dampuurna dampuursan banknaas yaaj baga huutei zeel avah geed baigaa mal ve chi? tegeed uls chini munguu hevleed teruugeer ni chi bugsuu archaarai!

Avatar

ОБ 2020-09-25 203.91.118.254

Тэгээд хугацаатай хадгаламжийн жилийн хүүг 4-5 хувь болгочихвол болох юм бишүү.

Avatar

.mongol 2020-09-25 202.179.26.116

Тэнэгээ чиний амны зоргоор хүү тогтоох хэрэг үү . Тийм хүүгээр хэн ч банканд мөнгөө хадгалуулахгүй шүү. Банканд байгаа иргэдийн хадгаламжийн мөнгө шинэ эргээд эдийн засагт нийлүүлэгдэж улс орны бүтээн байгуулалтад орж эдийн засгаа тэлдэг юм. Гэхдээ иргэд үнэт цаас худалдан авах замаар мөнгөө эргэлдүүлэх болов уу тэхээр нь чи бас "үнэт цаасны хүү өндөр байна. Энэ мөнгийг нь улс хурааж аваад надад зүгээр тусламж болгож өг " гэх үү .

Avatar

Зочин 2020-09-25 139.5.218.194

үнэт цаасны хүү гэж байдыму ханшн дээрл тоглдым бишүү илжгээ

Avatar

ЧУКА 2020-09-25 43.228.129.150

МӨН ХҮҮНЭЭС ОЛСОН ОРЛОГЫН 10 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛДӨГ БАЙХААР ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ. ХАДГАЛАМЖИЙН ХҮҮ БУУРСНААР МӨНГӨНИЙ ЭХ ҮҮСВЭР ЗАХ ЗЭЭЛЭЭС ГАРНА ГЭДЭГ ХУДЛАА. ГАДААДЫН ЗАРИМ ОРНУУДАД ХАДГАЛАМЖ ХАСАХ ХҮҮТЭЙ БАЙДАГ, МӨН МОНГОЛООС 3 ДАХИН БАГА ХҮҮТЭЙ ОРОН Ч БАЙДАГ. ӨНДӨР ХҮҮТЭЙ МӨНГӨ ЭРСДЭЛ ИХТЭЙ ОРОНД Л БАЙДАГ.

Avatar

Chh 2020-09-25 46.114.38.5

Naad möngötei humuusiin hugatsaatai hadgalamjiin achaar bank ovoo orshin togtnoj baigaa. huugui umuu baga huutei bolgochihvol höröngöö gadaadad hadgaluulahaa sain medej baigaa möngötei haritsdag humuus. tegvel bankuud dampuuraad uls defolt bolno. Tedniig urgeechihguihen shig höröngii ni bankaar damjuulaad uls dotroo ergelduulehee medej l bgaadaa

Avatar

Монгол 2020-09-25 202.179.26.116

Хадгаламжийн хүүний орлогоос 10 хувийн татвар авч төсвийн орлого болгодогийг одоо хүртэл мэдээгүй явах юм уу.. нэг их цэцэн цэлмэг хүн болох гээд ядчих юм аа

Avatar

Зочин 2020-09-25 180.149.93.98

ЗӨВ ШҮҮ

Avatar

зочин 2020-09-25 122.201.19.99

Тэрбумаас дээш хадгалмжтай хүүнээс өндөр татвар авах хэрэгтэй.
10 тэрбумаас дээш хадгаламжтай бол шалгах хэрэгтэй.

Avatar

ЧУКА 2020-09-25 43.228.129.150

ХУГАЦААТАЙ ХАДГАЛАМЖИНД ЖИЛИЙН 6%, ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИНД ЖИЛИЙН 3%, ХАРИЛЦАХ ДАНСАНД ХҮҮ ТООЦОХ ШААРДЛАГАГҮЙ. ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖИНД ЖИЛИЙН 3 %-ИЙН ХҮҮ, ХУГАЦААГҮЙД НЬ ЖИЛИЙН 2 %-ИЙН ХҮҮ ТӨЛБӨЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ ЖИЛИЙН 10 % БАЙХ БОЛОМЖТОЙ. ЭНЭ ТОХИОЛДОЛД БАНКУУД БАНК БУС БОЛОН ЛОМБАРД, ХУВЬ ХҮНЭЭР ДАМЖУУЛАН МӨНГӨ ХҮҮЛЭХ АСУУДАЛ БАЙХГҮЙ БОЛНО. МӨН БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЖИЛИЙН ХҮҮ 12 %-ИАС ДЭЭШ БАЙЖ БОЛОХГҮЙ, БАНК БУС, ЛОМБАРДНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮ ЖИЛИЙН 18 %-ИАС ДЭЭШ БАЙХЫГ ХОРИГЛОХ.

Avatar

Зочин 2020-09-25 103.14.36.18

Танай сайт мэдээллийг зориуд гуйвуулж мэдээлж байгаа чинь хууль бус шүү!!! Бага дүнтэй хадгаламжууд бүгд л хугацаатай байгаа. Хугацаа хадгаламж болон харилцах дансанд их мөнгө байлгадаг хүмүүс чинь харин тэрбумтангууд байгаа шдээ.

Avatar

Зочин 2020-09-25 192.82.65.168

хэрэглэгчид эргээд Соц үеийнх шиг мөнгөө авдартаа, гудсан доороо хадгалахаар болох нь ээ.

Avatar

Зочин 2020-09-25 139.5.218.194

Үгүйдээ хонгор минь *л бөгсөн дороо дараад хэвтэх биш идэвхтэй эрсдэлтэй амьдрана гэсэн үгээ

Avatar

Зочин 2020-09-25 202.126.89.233

За та нар хэдэн банктайгаа алалцаад бай, удахгүй венесуэл улс шиг болно доо хөөрхий, хятадад дагаар орчихсон нь дээр юм биш үү, ядаж мөнгөө хадгалуулхад найдвартай, ард түмэн гэж орилж хэдэн хөрөнгө оруулагчдаа алж идээд дууслаа шдээ, хурдан хятадын ч юмуу оросын хариянд ормоор байнаа

Avatar

иргэн 2020-09-25 202.131.227.82

тэрбумаараа хадгаламжтай хүмүүсийн хадгаламжийн хүүнээс авдаг татварыг өндөр болгох хэрэгтэй. Хадгаламжийн хүүнээс авдаг татвар хадгаламжийн дүнгээс хамаарч ялгавартай шатлалтай тогтоогдох ёстой шүү дээ.1,0 сая төгрөгийн болон 1 тэрбум төгрөгийн хадгаламжийн хүүнээс авдаг татвар адилхан 10% байж боломгүй.

Avatar

Иргэн 2020-09-25 103.14.38.132

Ялангуяа хүүхдийнхээ ирээдүйд хадгалж байгаа мөнгөнөөс адилхан татвар авахаа больчих хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нь аваад уугаад байна гэж шүүмжилдэг ч хүүхдийнхээ ирээдүйд хадгалдаг аав ээжийг урамшуулаад татвар авахгүй байж болохгүй юу. Тэрбумаар хадгаламжтай тэрийгээ зээлж хүүлдэг баячуудаас огт өөр биздээ?

Avatar

Зочин 2020-09-25 202.9.40.160

Ингээд нэг юм хийх гэхээр баахан шүүмжлээд болиулчих вий дээ. Хугацаагүй хадгаламж нь хүүгүй болчих гээд сандраад байгаа цөөн хүн хадгаламжаа хугацаатай л болгочихооч дээ

Avatar

Зочин 2020-09-25 66.181.176.32

Ingej tenegtej bgd togrogoo bur tsaas bolgoh ne

Avatar

ХАРИЛЦАХ ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИНД ХҮҮ БОДОХ ШААРДЛАГАГҮЙ 2020-09-25 202.170.80.25

ХАРИЛЦАХ ХУГАЦААГҮЙ ХАДГАЛАМЖИНД ХҮҮ БОДОХ ШААРДЛАГАГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж