Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээг иргэд, хуулийн этгээдэд түргэн шуурхай үзүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв /Дүнжингарав, Мишээл, Драгон/-өөс авах боломжтой болсон. Иймд иргэд, хуулийн этгээдүүд өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгжид хандан, үйлчилгээ авна уу.
Жич: Хаяж үрэгдүүлсэн тамга, тэмдгийг дахин авах, хуулийн этгээдийн лавлагаа, мэдээлэл авах хүсэлт болон 2020 оны есдүгээр сарын 28-ны өдрөөс өмнө гаргасан мэдүүлэг, хүсэлтийн хариуг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас авна уу.
Холбоотой мэдээ