Нийт 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8000 тонн төмс хураажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Нийт 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8000 тонн төмс хураажээ

Нийт 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8000 тонн төмс хураажээ

Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 81.3 мянган тонн өвс хадлан хадаж, 12.6 мянган тонн хүнсний ногоо, 8.0 мянган тонн төмс хурааж, 0.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гар тэжээл 84.7 хувь буюу 1.0 мянган тонноор, бэлтгэсэн өвс хадлан 67.3 хувь буюу 167.5 мянган тонноор, хураасан төмс 20.4 хувь буюу 2.0 мянган тонноор, хүнсний ногоо 10.6 хувь буюу 1.5 мянган тонноор буурчээ.

Хураасан төмс өмнөх оны мөн үеэс Сэлэнгэ, Хөвсгөл, Дорнод, Орхон, Баянхонгор, Сүхбаатар, Говьсүмбэр аймгуудад 5.0-236.2 тонн буюу 8.1 хувиас 2.2 дахин өсч, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 1.0-1063.0 тонн буюу 3.6-89.2 хувиар буурсан байна. Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеэс Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Өмнөговь, Төв, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өвөрхангай аймгуудад 5.4-572.6 тонн буюу 7.1 хувиас 12.5 дахин өсөж, харин Улаанбаатар хот болон бусад аймагт 0.7-1997.2 тонн буюу 2.2-98.2 хувиар буурчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж