Гадаад иргэд буцсанаар Сингапурын хүн амын тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Гадаад иргэд буцсанаар Сингапурын хүн амын тоо буурчээ

Гадаад иргэд буцсанаар Сингапурын хүн амын тоо буурчээ

Шинэ коронавирусийн цар тахлын улмаас ажлын байр хумигдаж, аялал жуулчлал хоригдсоноор Сингапурын хүн амын тоо 2003 оноос хойш анх удаа буурчээ. Олон улсын бизнесийн төв Сингапурын энэ оны тооллогоор хүн амын тоо 18 мянган хүн буюу 0.3 хувиар буурч, 5.69 сая болсон аж.

Мөн Сингапур дахь гадаадын иргэдийн тоо хоёр хувиар буурч, 1.64 сая болсон байна. Бага хөлстэй гадаадын ажиллах хүчинд тулгуурладаг Сингапурын үйлчилгээний салбарт ажлын байр хумигдсанаар дээрх нөхцөл байдал үүссэн гэж мэргэжилтнүүд таамаглажээ.

Сингапурын Засгийн газраас гадаадын ажиллах хүчинд тавигдах шаардлагыг өндөрсгөсөөр байгаа юм. Сүүлийн 20 жил уугуул бус оршин суугчдын тоо хоёр дахин нэмэгдсэн нь төрөлт буурсан Сингапурын хүн амын өсөлтийг тэнцвэржүүлж байжээ.

Үүний зэрэгцээ Сингапурын эдийн засаг энэ онд 5-7 хувиар агших таамаглал гарсан нь түүхэнд байгаагүй гүн хямралд орж болзошгүйг илтгэж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж