Зөвшөөрөлгүй барилгуудад 200 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барилгуудад 200 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Зөвшөөрөлгүй барилгуудад 200 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй барилгуудад 208 сая гаруй төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тус газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсээс Улаанбаатарт баригдаж буй нийт 985 барилга байгууламжид ханалт тавихад 127 нь шалгалтад бүдэрчээ. Зөрчил гаргасан  24 аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хууль болон Газрын тосны тухай хуулиар 186 сая төгрөг, 22 аж ахуйн нэгж 22.700.000 төгрөгийн торгууль тус тус ногдуулсан байна. Энэ нь нийт дүнгээрээ 208.700.000 төгрөгийн торгууль болж байгаа юм. Мөн 18 байгууламжид зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Зөрчилтэй барилгуудын тухайд барилга угсралтын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан аж. Хяналт шалгалтаар зөрчилтэй 127 барилгаас архитектур төлөвлөлтийн даалгаваргүй нийт 30, зураг төсөлгүй 37, барилгын норм, дүрэм зөрчсөн 39 байгууламж тус тус бүртгэгджээ. Тухайлбал, архитектур төлөвлөлтгүй нийт 30 байгууламжаас Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 12 бүртгэгдсэн бол Баянзүрх дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 5, Чингэлтэй дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 2 тус тус бүртгэлтэй байна.

НМХГ-аас 27 барилга байгууламжийг буулгах шаардлагатай хэмээн үзжээ. Улсын байцаагчдын тайлбарласнаар бичиг баримт нь бүрдээгүй буюу архитектур төлөвлөлтгүй, дүүргийн Засаг даргын захирамжтай зэрэг зөрчилтэй хэмээн үзсэн тул Барилгын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга, МХЕГ болон Захиргааны хэргийн шүүхэд барилгыг буулгах санал хүргүүлжээ.

Барилга барих байгууламж нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай байх ёстой атал тухайн дүүргийн Засаг даргын захирамжтай байжээ. Гэтэл дүүргийн Засаг даргын захирамжтай газар барилга угсралтын үйл ажиллагаа явуулахыг 2012 оноос эхлэн хориглосон билээ.

Мөн газрын зөвшөөрлийг нь цуцлах шаардлагатай 7 барилга байгууламжийг тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй барьсан байна. Энэ нь Барилгын тухай хууль болон Улсын тусгай хамгаалалттай газрын тухай хуулийг тус тус зөрчжээ. Харин зөрчлөө арилгах боломжтой 92 барилга байгууламжийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой гэж үзсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж