Жэк Ма БНХАУ-ын хамгийн баян хүн байхаа болилоо

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

Жэк Ма БНХАУ-ын хамгийн баян хүн байхаа болилоо

Жэк Ма БНХАУ-ын хамгийн баян хүн байхаа болилоо

БНХАУ-ын шинэ тэргүүн баянтай танилц. Тэр бол Хятадын хамгийн алдартай Нонфү спринг савтай цэвэр усны үүсгэн байгуулагч Жон Шаншан юм. Блүүмберг агентлагийн мэдээлснээр түүний хөрөнгө Жэк Магийнхаас давж, тэрбээр БНХАУ-ын шинэ хамгийн баян хүн болсон байна.

Жон энэ сарын эхээр гэхэд бизнесээ Хонгконгод өргөжүүлэн БНХАУ-ын гурав дахь баян хүн байлаа. Харин энэ долоо хоногт түүний нийт хөрөнгө 58.7 тэрбум ам.долларт хүрч, Жэк Магийн 56.7 тэрбум ам.долларын хөрөнгөөс илүү гарсан юм.

Ийнхүү тэрбээр өөрийнх нь дээр жагсаж байсан Жэк Ма, Пони Ма хоёроос илүү баян хүн болсон байна. Пони Ма бол Tencent компанийг үүсгэн байгуулагч билээ. Жэк МА, Пони Ма хоёроос ялгаатай нь Жон технологийн салбарын хүн биш юм. Гэхдээ тэрбээр цэвэр усны бизнесээс гадна вакцин бүтээгч Бээжин Вантай компанийг үүсгэн байгуулсан нь түүний хөрөнгийг ийнхүү эрс өсөхөд хүчтэй нөлөөлсөн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж