Африкийн аварга харх Камбожид газрын мина илрүүлэх ажилд үнэнч, амжилттай зүтгэснийхээ төлөө амьтдын эр зоригийн PDSA одон медаль хүртжээ. Тэрбээр нийт 39 газрын мина, 28 тэсрээгүй бөмбөг үнэрлэн илрүүлсэн байна.
Магава хархны үүрэг гүйцэтгэсэн Камбож улсад өдгөө зургаан сая орчим дэлбэрээгүй газрын мина үлдсэн хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
PDSA медалийг 30 амьтан хүртэж байсан бөгөөд Магава тус медалийг хүртсэн анхны харх болж байна. Өдгөө долоон настай Магаваг Бельгид төвтэй, Танзани дахь Апопо сан сургаж бэлтгэжээ. Апопо сан 1990-ээд оноос хойш дээрх сургалтыг зохион байгуулж байгаа аж. Мина илрүүлэхийн тулд хархнуудыг нэг жил сургадаг байна.
Апопо сангийн мэдээлснээр Магава харх Танзанид төрсөн, 1.2 кг жинтэй, 70 см өндөртэй. Бусад төрлийн хархнаас харьцангуй том ч түүний жин минаг идэвхжүүлэхгүй байхад хангалттай хэмжээний хөнгөн аж.
Хархнууд тусгай сургуулийн үр дүнд хаягдал төмрийн үнэрийг тэсрэх бодисны үнэрээс ялгаж сурахаас гадна тэсрэх бөмбөг олсон үедээ хамтрагчаа дуудан дуугарч сурдаг байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ