Есөн нэгж талбарт гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахаар батлав | News.MN

Есөн нэгж талбарт гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахаар батлав

Хуучирсан мэдээ: 2016.02.12-нд нийтлэгдсэн

Есөн нэгж талбарт гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахаар батлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон  ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа.

“Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь  иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон хэрэгжүүлэхийг хэлдэг. Яг ийм хэлбэрээр амьдрах орчноо сайжруулахыг хүссэн 34 000 гаруй иргэн Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжид хандан хүсэлт гаргасан байна.  Тэдгээрээс иргэдийн бүлэг, түр зөвлөлөө байгуулсан байршлуудад төслийг хэрэгжүүлэхээр сонгож иргэдийн оролцоотой хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулжээ.

Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилго бүхий “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг НИТХ-ын 2015 оны 1 дүгээр сарын хуралдаанаар хэлэлцэн баталсан юм. Журмын дагуу иргэдийн түр зөвлөл нь иргэн тус бүрээс санал авч тухайн нэгж талбартаа ямар хэлбэрийн төлөвлөлт хийхээ өөрсдөө шийдэж боловсруулдаг. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаас  иргэдийн түр зөвлөлөө байгуулж, ажил нь амжилттай урагшилж байгаа 9 нэгж талбарыг хэлэлцэн баталлаа. 

Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Эхлэл” Иргэдийн түр зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хороо,”Шинэ шийдэл” Чингэлтэй дүүргийн 17-р хороо, “Ивээл”, Сүхбаатар дүүргийн 13-р хороо “Есөн-Эрдэнэ” Баянзүрх дүүргийн 27-р хороо “Дарь- Эх хотхон” Баянзүрх дүүргийн 19-р хороо “Цайз хотхон”, Хан-Уул дүүргийн 9-р хороо “Нарлаг Буянт-Ухаа”, Баянзүрх дүүрэг 13-р хороо “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбаруудыг тус тус батлав. Эдгээр талбаруудын эхний бүтээн байгуулалтын ажлын 3 сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-12 49.0.160.127

нээрээ хулхидсан нь үнэн юм уу? арай үгүй байлгүй дээ

Зочин 2016-02-12 202.9.41.69

Mongogui baij yugaaraa xiideg yum. Omnoxoo oruulazchee.

erka 2016-02-12 182.160.35.217

odoogoos 3 jiliin omno ehelsen ger horooliig tahin tolobloh nertei ybdgui ajild manai horooni 124 oroh ail hamragdsan baishin barih kampani MONNIS kampani odoo boltol bairch baidgui tureeseech ogdgui anh BATUUL irj bid nariig hurdan nuugeed og turees mongo ailtgui tom kampani gej nuulgsen odoo bolson ter tom kampani geed baigaa MONNIS tureesee ogch chadahgui 3 jil garan irged bidniig hhirooj orond oruulj oroh orongui bolgood ybj bna BATUULTEI uulziy gej buten jil hootsoldloo odoo boltol uulzadgui zugtaad bna EHNII AJILAA OLIGTOI HIIJ CHADAHGUI BAJ BAAHAN AILIIG BAS OROND ORUULJ OROH ORONGUI BOLGOH GENE HUMUUS MINI ITGEHGUI BOL ZAHIIN ARD TALD TOM NOGOON HASHAAND MONNISIIN EHELSEN 2 BAISHIN BAIGAA SHUU ED NAR IIMERHUU HUMUUSIIN TOLGOI ERGUULSEN NOBSHIIN AJIL HIIDEG ADGIIN AMITAD SHUU BATUULEE ICHEECHEE HUDAL YRIHAA YDARSAN ARD IREGDEEREE AHIAD BITGII TOGLOOCH

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж