“Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй эмчлүүлээд эдгэлээ”

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

“Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй эмчлүүлээд эдгэлээ”

“Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй эмчлүүлээд эдгэлээ”

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит (2020.09.25) мэдээллээ хийж байна.


Сүүлийн  хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 629 хүнд хийсэн шинжилгээний хариунаас вирус илрээгүй. Наймдугаар сарын 30-нд Нурсултанаас ирсэн 58 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлж, ХӨСҮТ-ээс гарч, сувилал руу шилжлээ. Ингэснээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын нийт батлагдсан 313 тохиолдол байна. Тэдний 303 нь 97 хувьтай эдгээд байна.

Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийн мэдээлэлд:

  • Есдүгээр сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 206 хүн
  • Есдүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 54 хүн
  • Есдүгээр сарын 4-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 82 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 33 хүн
  • Тандалтын зорилгоор авсан 24 хүн
  • Төв аймагт тусгаарлагдсан 48 хүн
  • Говьсүмбэр аймагт тусгаарлагдсан 13 хүн
  • Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 107, үүрэг гүйцэтгэсэн зургаан эмч ажилтан
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 56 жолоочийн шинжилгээний хариу тус тус багтжээ.

ВИРУС, БАКТЕРЫН ЭСРЭГ ЭМИЙГ ХОСЛУУЛАН, ХУВЬ ХҮНИЙ ОНЦЛОГТ ТААРУУЛАН ЭМЧИЛЖ БАЙНА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Эдгэрсэн хүмүүсээс ажиглалт тандалтын хугацаа дууссан 289 хүн, сувиллын ажиглалтад найм, гэрийн ажиглалтад зургаан хүн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 48 хүн ажиглалт, тандалт, эмчилгээ хийлгэж байна. Дэлхийн эрдэмтэд "Covid-19" халдварын эсрэг эм гарган авахад 10 гаруй жил шаардана гэж мэдэгдэж буй. Тийм учраас одоо хэрэглэж буй вирус, бактерын эсрэг эмийг хослуулан, хувь хүний онцлогт тааруулан эмчилж байна. Энэ нь оновчтой эмчилгээ болж байна.

УЛИРЛЫН ТОМУУГИЙН ВАКЦИНД ЭРСДЭЛТ БҮЛГИЙНХНИЙГ ХАМРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГАМ:

-Монголд жил бүрийн тав, аравдугаар сард дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил улсын хэмжээнд аравдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд зохион байгуулна. Улирлын томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүмүүсийг хамруулахаар төлөвлөөд байна. Томуугийн вакцинд аймгийн төвийн цэцэрлэгийн 2-5 хүртэлх насны хүүхдүүд, нийслэлийн зургаан сартайгаас есөн настай хүүхдүүдийг хамруулахаар бэлтгэж байна. Ингэхдээ харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын төв болон сургууль дээр байгуулсан дархлаажуулалтын түр цэг дээр зохион байгуулна. Эцэг, эхчүүдийн хувьд цэцэрлэг, сургуулийн багшид мэдээлэл өгч, вакцин хийлгэх зөвшөөрлийн хуудастай танилцаж, баталгаажуулна. Хэрвээ таны хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын дархлаажуулалтад хамрагдсан, эсвэл цочмог халдварт өвчнөөр өвдсөн бол энэ талаарх мэдээллээ эмч, багш нарт мэдээлж, вакцин хийх хугацааг хойшлуулна.

Мөн ахмад настан, архаг хууч өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэйчүүд, эмч, эмнэлгийн ажилтнууд харьяа дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ очиж, дархлаажуулалтад хамрагдах юм. Вакциныг зургаан сартайгаас хоёр насны хүүхдүүдэд, хоёр удаагийн тунг нэг сарын зайтай хийнэ. Гурваас дээш насны болон насанд хүрэгчдийг нэг удаа дархлаажуулна. Энэ үеэр заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүдэд вакциныг нөхөн хийнэ.

ХҮН АМЫН ДУНД РИНОВИРУС ЭРГЭЛТЭД БАЙНА

ЭМЯ-ны ЭТГ-ын уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга С.ЖАРГАЛСАЙХАН:

-Томуугийн тархвар судлалын 38 дахь долоо хоногийн судалгаагаар улсын хэмжээнд амбулаториор нийт 165.700 хүн үйлчлүүлсний 4.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Энэ үзүүлэлтийг өнгөрсөн оныхтой харьцуулбал, 0.2 хувиар бага, сүүлийн гурван жилийн дунджаас 0.4 хувиар нэмэгдсэн  байна.

Нийт 0-16 хүртэлх насны 1312 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Үүний 20.5 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна. Хүн амын дунд риновирус эргэлтэд байна. Томуугаар өвчилж буй хүмүүсийн 89.8 хувийг 15 нас хүртэлх хүүхэд эзэлж байна. Үүний 66.4 хувийг дөрөв хүртэлх насны өвчлөл эзэлж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, September 24, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж