Их хэмжээний мармелад идсэний улмаас зүрх нь зогсчээ | News.MN

Их хэмжээний мармелад идсэний улмаас зүрх нь зогсчээ

Их хэмжээний мармелад идсэний улмаас зүрх нь зогсчээ

Их хэмжээний мармелад идсэний улмаас зүрх нь зогсчээ

АНУ-ын Массачусетс мужийн нэгэн барилгачин чихэр өвсний орцтой мармелад их хэмжээгээр идсэний улмаас зүрх нь зогсч, амиа алджээ. Энэ талаар шинжлэх ухааны “The New England Journal of Medicine” сэтгүүлд мэдээлсэн байна.

Энэхүү золгүй явдал энэ сарын 23-ны өдрийн Лхагва гаригт болсон талаар Массачусетсийн эмнэлгийн зүрх судасны эмч Нил Бутала бичжээ. Түүний өгүүлснээр, өдгөө 54 настай америк эр жимстэй мармелад идэх дуртай нэгэн байсан бөгөөд хоёр долоо хоногийн өмнөөс нас барах хүртлээ чихэр өвстэй мармелад их хэмжээгээр идсэн байна.

Тэрбээр зоогийн газар хоол идэж байгаад, гэнэт ухаан алдан унажээ. Яаралтай тусламжийн эмч нар хиймэл амьсгал хийж, ухаан оруулсан ч маргааш нь өвчтөн амьсгал хураасан байна.

Эмч нарын мэдэгдсэнээр, тухайн эрэгтэйн цусан дахь калийн хэмжээ багасч, зүрхний хэмнэл нь алдагджээ. Эмч Бутала “Их хэмжээгээр чихэр өвс хэрэглэх нь хүний цусны даралтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй” хэмээн тэмдэглэсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж