У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба | News.MN

У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

У.Хүрэлсүх: Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба

Өчигдөр /09.24/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв.

Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүн, Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаад удаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газартаа, өөрийн кабинетдаа тухайн салбартаа бүх шатны албан тушаал хашсан дадлага, туршлагатай, салбараа сайн мэддэг, салбартаа нэр хүндтэй тийм л хүмүүсийг сайдаар томилсон. Түүний нэг нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр.

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлон, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар батлуулаад байна. Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжихэд чиглэсэн тодорхой зорилтуудыг тусгасан байгаа.

Дэлхийн  улс орнуудад энх тайван найрамдлыг тогтоох үйл хэрэгт Монгол цэргүүд  мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлээр үлгэр жишээ оролцсоор буйг НҮБ-аас нотлодог. Нөхцөл байдалтай 2019 онд Өмнөд Судан Улсад ажлын айлчлал хийх үеэр танилцсандаа сэтгэл хангалуун байна гэлээ.

Зэвсэгт хүчний тухай хуулийг шинэчилснээр Тусгай хүчний цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг, барилга-инженерийн цэргийн ангиудыг байгуулах боломжтой болсон. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зэвсэгт хүчний бүтцэд Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалыг байгуулахаар шийдвэрлээд байна. Мөн дайчилгаатай тактикийн хээрийн сургуулийг жил бүр явуулж, эх орноо хамгаалах бэлтгэлтэй иргэдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч байна.

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих зэрэг стратегийн бүтээн байгуулалтын томоохон ажлуудад цэрэг дайчдыг татан оролцуулж байгаа нь тус салбарт хийгдэж буй бас нэг том ажил бөгөөд олон талын үр дүнг харуулж байна.

2020 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг "Зэвсэгт хүчний стратегийн зорилт ба цэргийн сургалт бэлтгэл" сэдвээр явуулж байна. Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэргийн жишигт нийцүүлэх, сургалтын агуулга, арга зүйг шинэчлэх, цэргийн алба хаагчддад тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2020-09-25 202.21.97.90

сөх гэдэг санхүүгийн луйварчидыг атг шалгах ёстой төрийн , хувийн гэлгүй ард түмний өмнө хүлээсэн үүргийн дагуу атг шалгах ёстой нэг өрхөөс хэдэн төгрөг авах хураамжийн тарифийг тооцож гаргаж чаддаггүй барилгын яамыг татан буулгах нь зөв

Avatar

Зочин 2020-09-25 59.153.114.176

1 х***а өвгөний өмнө бараг өмдөндөө тавих шахаад бөхөлзөөд байсан гар юу гээд хуцаад байнаа

Avatar

zochin 2020-09-25 185.121.69.40

ene tsergiig muulaid bga hvmvvs oorsdo tseregt ywj vzegu iarchaagui garuud bgada hvrz barin horogdoh gazar ntr tah hedeesl der shvv tsereg ywad irsen zaluu chuud 1t tseregt ywad hvn bolj hvmvvjdeg yum eh ornii une tseniig oilgodog yum medewvv yuch chdhguin baij socialiin araas olon yum hutshiima ta nar !!!

Avatar

Зочин 2020-09-25 203.91.115.47

Ih Mongol uls ezen Chingis haanii tuuh bol Mongol tseregiin l tuuh shde odoo enhiig demjih ajilgaand mundag sain yavj bnshde texnikuudee amerik yopon oros germanaas avdag uls delhii deer Manai armias uur bgaa yumuu amjilt husie ! Armias aguu erunhii said Hurelsuh turluu dee baharhaj bnaa

Avatar

Зочин 2020-09-25 202.9.46.219

Хүүк топор салааны улс төрийн орлогч байвал илүү сайхан зохих юм байна.

Avatar

зочин 2020-09-25 66.181.161.22

Цэрэг эрсэд хүрз бариулсан Женко , Хүүк хоёрыг эзэн чингэс шууд л цаазлахх байсан …
Чечений 1,2 дугаар дайнаар буучч барьж үзээгүй Орос пацаанууд үй олноороо хядуулсан да ..Одоо Орос гүрэн Чечен эрчүүдээс үнхэлцгээ хагартал айж байна .. Тэд 1 сая ч хүрэхгүй боловч эрчүүд нь бүгд зоригт дайчид , мэргэн буудагчидд жинхэнэ цэрэг эрс .
Монгол эрсийн байлдах чадварыг төр нь өөрөө доройтуулаад байх юм да …. сонин юм ..

Avatar

Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж байна. 2020-09-25 66.181.161.6

Монгол Эр цэргийн алба сайхан.

Avatar

зочин 2020-09-25 66.181.161.22

Хүрз барих тийм сайхан уу ? .

Avatar

Зочин 2020-09-25 89.187.163.162

Зөвхөн мэргэжлийн арми улс орноо батлан хамгаалж чаддаг гэдгийг Украйнд болсон үйл явдал харуулсан. Украйн цэрэг татлагаа зогсоож мэргэжлийн армитай болж байна. Сул доройчууд армид хэрэггүй.

Avatar

Зочин 2020-09-25 89.187.163.162

Зөвхөн мэргэжлийн арми улс орноо батлан хамгаалж чаддаг гэдгийг Украйнд болсон үйл явдал харуулсан. Украйн цэрэг татлагаа зогсоож мэргэжлийн арми шилжиж байна.

Avatar

Зочин 2020-09-25 89.187.163.162

Ерөнхий сайд болвол хамгийн түрүүнд цэргийн албыг хүчингүй болгож мэргэжлийн алба болгоно. Мэргэжлийн цэрэг, мэргэжлийн арми Монголд хэрэгтэй. Одоогийн тогтолцоо нь Монголын армыг хөгжүүлэхгүй сул дорой байлгаж авилгалыг өөхшүүлж байна.

Avatar

Зочин 2020-09-25 202.179.24.114

за за бүгд цэрэгт явцагаа

Avatar

Зочин 2020-09-25 202.55.191.205

эр хүн бүр цэргийн алыг заавал хашдаг болгооч. алба хааж ирээд их сургуульдаа сурахаар. элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн сургуульдаа 2 жилийн дараа шууд орохоор

Avatar

5 2020-09-25 202.179.25.114

5-р КИМ ЖУН ХҮ

Avatar

Асуулт 2 2020-09-25 107.242.121.39

Монгол улсыг бусад улс орноос салган ганцаардуулж оросын эрхшээлд оруулах бүхий л зүйлийг эд нар хийх юм. Оросоос санхүүждэг нь илт ийм байгуулга манай төрийн түшээдэд хэрэгтэй болоод ил далд дэмждэг юм уу. Хорт могойн хор шиг үйл ажиллагааг нь таслан зогсоох болоогүй юм бол уу.

Avatar

Асуулт 2020-09-25 107.242.121.39

Дархан монгол ногоон нэгдэлийн тэргүүн Д.Даш гэж хэн юм вэ? Яагаад түүний эрхлэн явуулдаг DMNN хуудас Монголчуудыг хооронд талцуулах, хагалган бутрах, нэг нэгийгээ үзэн ядах үзлийг Монголуудын дунд хөхөөн дэмжиж зай завсаргүй хор хутгаж байдаг байтал төр засаг хууль хяналтын байгуулага мэдээгүй царайлаад байдаг юм бол.

Avatar

Зочин 2020-09-25 104.232.37.175

бүгд цэрэгт явдаг байх ёстой, даргын хүүхэд, арын хаалгатай хүний хүүхэд цэрэгт явахгүй, хөдөлмөрчин иргэдийн хүүхдүүд явдаг байж боллохгүй. АЙЛЫН ХҮҮГ ЦЭРЭГТ ХУУЛИАР ДАЛАЙЛГАЖ АВЧ ЯВСАН БОЛ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ХОХИРОХГҮЙГЭЭР ААВ ЭЭЖИД НЬ БУЦААДАГ БАТАЛГААГ ТӨР ГАРГАЖ ӨГӨХ ЁСТОЙ.

Avatar

ыы 2020-09-25 89.187.163.162

Модон жорлон, нүүрстэй яндангаасаа салаагүй Цэргийн алба хаасан өрхийн тэргүүнүүд хэрэггүй л дээ. Цэрэг бол юу ч хийж чадахгүй арчааагүй амьтдын хорогдох газар мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж