"Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т албан тушаал хашдаг, дэд хурандаа цолтой Болдбаатар" гэж өөрийгөө бусдад танилцуулан иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, албан байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах, дарамтлах зэргээр төрийн байгууллага, албан тушаалтны нэр барьж, бусдыг залилах үйлдэл хийж байсан Б-ийн үйлдлийг таслан зогсоож, харьяаллын дагуу холбогдох байгууллагад шалгуулахаар шилжүүлжээ.
Иймд Тагнуулын ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, тагнуулын байгууллагын харьяаллын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах 106, 92263666 тусгай дугаарууд ажиллуулж байгаа тул аливаа хууль бус үйлдлийг цаг алдалгүй дээрх утсанд мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байгаагаа мэдээлэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ