Сураггүй болсон залуугийн цогцос Налайхын орхигдсон уурхайгаас олджээ | News.MN

Сураггүй болсон залуугийн цогцос Налайхын орхигдсон уурхайгаас олджээ

Сураггүй болсон залуугийн цогцос Налайхын орхигдсон уурхайгаас олджээ

Сураггүй болсон залуугийн цогцос Налайхын орхигдсон уурхайгаас олджээ

Онцгой байдлын Ерөнхий газрын өчигдөр (2020.09.24)-ийн хоногийн мэдээнд дараах хэргүүд бүртгэгджээ.


 Цагдаагийн байгууллагаас Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд 2017 онд тус  дүүргийн иргэн, 19 настай эрэгтэй С-ийн амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясанаа сэжигтэн мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байна. 

Цагдаагийн байгууллагаас талийгаачийн цогцсыг тус уурхайн гүнээс гаргаж өгөх хүсэлтийг өчигдөр 16.20 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт гаргасан байна. 

Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 71 метрийн гүнтэй малталтаас цогцсыг мөн өдрийн 19.06 цагт гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 ӨМСӨЖ ЯВСАН ХУВЦАС БОЛОН МОТОЦИКЛЫГ НЬ НУУРЫН УСНААС ОЛЖЭЭ

Хөвсгөл аймаг, Ренчинлхүмбэ суманд есдүгээр сарын 23-ны өдрийн 02.30 цагийн орчим 33 настай, эрэгтэй Н иргэн О-гийн гэрээс гэр лүүгээ явна гэж мотоциклтой гарч яваад сураггүй алга болжээ. Маргааш нь түүний өмсөж явсан хувцас болон мотоциклыг Мааньт нуурын уснаас олсон байна. Иргэн Н нуурын усанд осолдсон байж болзошгүй тул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

15 ИРГЭНИЙГ УУЛНААС ЭСЭН МЭНД БУУЛГАВ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн Алтай таван богд уулын "Ерөнхийлөгчийн овоо" гэдэг газар есдүгээр сарын 23-ны өдөр 15 том хүн, гурван автомашинтай аялж яваад, хүчтэй цасан шуурганы улмаас зам харагдахгүй, уулнаас буух боломжгүйд хүрсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид өнгөрсөн Пзрэв гариг (2020.09.25)-ийн 10.20 цагт очиж, тухайн иргэдийг уулнаас эсэн мэнд буулгаж, мөн өдрийн 13.47 цагт тус сумын байгаль хамгаалагчийн гэрт авчирч хүлээлгэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2020-09-25 103.229.121.125

teneg garuudaas zardliiin avdag bailgui dee

Avatar

Зочин 2020-09-25 192.82.77.14

15 tom hvn zamaa olku toorood te. Iim mal sdakuudig yund n awardin. Arhidaj ywal tooroo biz. Sdanud vheh morooroo l vxne biz

Avatar

kkk 2020-09-25 202.55.191.130

orhichihgui dee oluulaa tuurnu gej yu baihav, jaahan yum uzuulehgui dee

Avatar

Иргэн 2020-09-25 64.119.19.246

Аялал хийж байна гэж ингэж дураараа аашилдагаа болимоор байнаа. Мэргэжлийн хүн, байгууллагын удирдлага, хяналт доор цаг агаарын хүнд нөхцөлд ажиллах чадвартай хөтчийн хамт заавал явж байх хэрэгтэй. Эс тэгвээс үүсч болох эрсдэл, зайлшгүй гарах зардлыг улс даагаад л байна гэж юу байхав дээ.
Хүний алтан амь гэдэг ч бидний төлсөн татварын мөнгийг хэн нэгэн дураараа загнагч хүнийг аварч байна гээд үргүй зараад байвал утга алгаа!

Avatar

хөвсгөлийн оюун хомсдолтой хүйтэн цэвдэг сэтгэлтэй малаас дор хүмүүсээс хол яваарай 2020-09-25 103.10.22.27

хөвсгөлийнхөн гэж дандаа малнаас доор оюун ухаангүй а******н хэрцгий улсууд байх юм аа хаа явсан газараа хар балаг тарьж явдаг муу ёрын сүг сүнснүүд юм уу хаашаа юм дээ хотоос хол байгаарай хөвсгөлийн балиар юмнууд аа

Avatar

бид 2020-09-25 103.212.117.24

Ямар их үргүй зардал вэ?яасан улс орноо бодох сэтгэлгүй амьтад вэ?юм л бол ОНЦГОЙГ дууддаг нэг моод дэлгэрч,арай л өтгөн хатаад гэж дуудах нь холгүй,энэ онцгой гэдэг чинь бидний татварын мөнгөнд тогтдог газар шүүдээ?ер нь ОНЦГОЙД хүлээж авах авахгүй дуудлага гэж зааг завсар гаргаж өх цаг нь болсон байна шүү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж