Капитрон банк: ПОС-ын орлогоо барьцаалан зээл авах боломжтой | News.MN

Капитрон банк: ПОС-ын орлогоо барьцаалан зээл авах боломжтой

Капитрон банк: ПОС-ын орлогоо барьцаалан зээл авах боломжтой

Капитрон банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний өмнө тулгардаг санхүүгийн богино хугацааны хүндрэлийг шийдвэрлэх үүднээс ПОС-ын орлого барьцаалсан зээлийг зах зээлд нэвтрүүллээ.

ПОС-ын орлого барьцаалсан зээлийн онцлог нь харилцагч та аль ч банкны ПОС төхөөрөмж ашиглаж байгаагаас үл хамааран тухайн төхөөрөмжөөр уншуулсан орлогоо барьцаалан зээл авах боломжтой юм.

Харин та Капитрон банкны ПОС-ын төхөөрөмж ашигладаг бол цахимаар зээлийн хүсэлт гаргах, хэдэн төгрөгийн зээл авах боломжтой эсэхээ Капитрон банкны цахим хуудсаар шалгаж болно. Бид та бүхэнд 30 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатайгаар жилийн 18.0% – 21.6%-н хүүтэйгээр санал болгож байна.

Та Капитрон банкны ПОС-ын орлого барьцаалсан зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус банкны салбар нэгжээс болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-2020 дугаараас аваарай. Таны бизнесийн ашиг орлого тариа будаа шиг өсөн аривжих болтугай.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-25 59.153.115.176

Арга ядсан үед зээл ав

Avatar

Зочин 2020-09-25 73.252.244.167

Kapitron chin dampuuraagui bilu? kapital ni ch bilu.. Manai bankuud bas itgehed berhshuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж