Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу? | News.MN

Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу?

Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу?

Цар тахлын аюул бидэнд огт хамаагүй юу?

Урд хөршөөс эхлэлтэй коронавируст халдвар цар тахлын аюул дэлхий дахиныг сандаргах болсноор монголчууд ч бас бужигналдсан. Хүн бүр хүнсээ нөөцөлж, эмийн сангуудаар амны хаалт, гар ариутгагч эрээд олддоггүй “эрдэнэ” болж, гудамж талбайд нус цэрээ хаядаг хүн ч ховордсон. Олон нийтийн гудамж талбайд амны хаалт зүүгээгүй нэгнээс цэрвэж, найтайсан бол адлах шахам байсан үе ард хоцорчээ.

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр есдүгээр сараас хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж нийслэл олны хөлд дарагдаж буй. Үүнийг дагаад автобусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжин дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийдэг хүмүүс ч хаа сайгүй тааралдах болжээ.

Хэрэглэсэн амны хаалтаа ч ил задгай хаях нь олширсон. Энэ нь агаар дуслын замаар дамждаг элдэв өвчин үүсэх шалтгаан болдог тул томуу, томуу төст өвчний улирлын үед коронавируст халдвар дэгдэхийг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр иргэдийг амны хаалтаа зүү, гараа тогтмол угаа, зай барь хэмээн зөвлөж сануулсаар байгаа ч  иргэд чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг мэт.

Амны хаалт зүүхээ хүн бүр мэддэг ч төрийн байгууллагуудаар масктай үйлчлүүлж буй. Харин гудамж талбайд маскаа зүүх эсэх нь ёстой л хувь хүний ухамсрын асуудал болж хувирсан. Гараа тогтмол угаах дадал ч бас монголчуудын хувьд тийм ч сайн биш.

Хүн амын дунд ердөө 42 хувь нь гараа тогтмол зөв угааж дадсан бол үлдсэн нь 10 секунд хүрэхгүй хугацаанд гараа угаах төдий болдгийг Эрүүл мэндийн яамныхан судалжээ. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дадал хандлагын талаар хүн амын дунд явуулсан судалгаагаар хүн амын 60 хувь нь амны хаалт зүүж дадсан ч банк, төрийн үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэхдээ л маск зүүдэг бол олон нийтийн газар, гудамж талбайд амны хаалт зүүдэггүй нь хүмүүс захиргаадалт шаардлагаар маскийг хэлбэр төдий хэрэглэж дадсан болох нь харагджээ. Мөн төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ хүмүүс зай барьдаг бол бусад үед огт зай барьдаггүй нь халдварт өвчний эрсдэлийг нэмэгдүүлж буйг эмч, судлаачид онцолсон юм.

Гар угаах дадлын тухайд хүн амын 42 хувь гараа зөв угааж хэвшчээ. Үлдсэн нь гараа угааж дадаагүй байна. Ажиглалтаар гарыг 20 секундээс доошгүй хугацаанд угаах ёстой ч ердөө 10 секунд хүрэхгүй хугацаанд угааж буй нь халдварт өвчнөөс өөрийгөө болон бусдыг урьдчилан сэргийлж чадахгүй гэсэн үг.

Энэ мэтчилэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, уг өвчний аюул бидэнд огт хамаагүй мэт аашилж байхад цар тахлын аюул одоо ч дэлхий дахиныг сандаргаж буй хэвээр байна. Манай улсад коронавируст халдварын нийт 313 тохиолдол батлагдсан нь цар тахлын аюул бидний өмнө байгааг сануулсаар байна. Ийм эгзэгтэй цаг үед цар тахал ард хоцорсон мэт хорио цээрийн дэглэм цуцлагдах төдийд тайвширч болохгүй гэдгийг ч дээрх батлагдсан тохиолдлууд хангалттай нотолж буй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-25 202.179.26.11

орк авгай хүүхнүүд үнэхээр тэнэг юмаа. Маск зүүхээ мэдэхгүй. хүүхдийн цэцэрлэг дээр ирчихээд маск зүүхгүй юм!!!! Үнэн хоосон толгойтой. Үнэхээр аюултай вирус дэлгэрээд байгааг ойлгож бну? нэг тэнэг хүүхэн энэ чинь зүгээр ханиад, сүржигнээд бай гэх ухааны пост бичсэн байсан. 1 сая хүн нас барчихаад байна!!!!

Avatar

Зочин 2020-09-25 202.55.188.45

Хятадтай хил нээцэн биз дээ

Avatar

Иргэд 2020-09-25 59.153.84.139

Хурал чуулган, уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээи зохион байгуулаад байгаа газраа шалгаж арга хэмжээ авах уу. Эндээс короно тарна биз дээ

Avatar

Зочин 2020-09-25 66.181.189.9

Тэгнэ. Баахан х***а нарыг ажил хийлгэх нэрийн доор оруулсан. Харийн хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй.АНУ, АНГЛИ харж байхад зориуд Хятадын тагнуулууд вирус тараасан юм шиг харагдаад байх юм. Цаг хугацаа бүхнийг харуулна. Наана нь сэрэмжтэй бай.

Avatar

Зочин 2020-09-25 202.126.89.219

Асуулт байна дотроосоо короно гарчихсан юм уу

Avatar

Монгол 2020-09-25 66.181.169.116

Нийтийн тээвэрт маска заавал хэрэглүүлэх хэрэгтэй байна. Жолооч нар шаардлага тавих хэрэгтэй. Гудамжинд нус цэрээ хаясан этгээдүүдийг сайн торгох хэрэгтэй. Ханиад томууны улирал эхэлж байгаа учраас бүх хүнийг заавал маскатай явуулах талаар УБ хотын захиргаа яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлмээр байна…

Avatar

Зочин 2020-09-25 192.82.72.166

Хилийн хориг тавигдах бол айшигтай юм болно доо азтай амьд үлдэх нь л үлдэх байх даа

Avatar

Тийм шүү 2020-09-25 202.126.89.219

Чамд хариулах нь бүү санаа зов монгол хэзээ ч хил нээхгүй болсон

Avatar

Зочин 2020-09-25 202.179.26.11

яг үнэн. хоосон толгойтой оркууд энгийн ханиад шиг бодоод бга юм. ёстой азтай нь л үлдэх байх

Avatar

Зочин 2020-09-25 192.82.72.166

Хорио тавигдаж ёстой үнэн замбраагүй архидалт аймшигтй болж б.а !!!??? Нөгөө амны хаалт нус цэр бөөлжих , хог хаягдал энэ тэр бол арай дэндэж б.а манайх энэ дахалыг дийлэхгүй гэдэгээ хүн бүр санах хэрэгтэй!!

Avatar

Мөнхийн хөл хорио 2020-09-25 202.126.89.219

Мөнхийн хөл хориотой байвал гоё юм тийм үү

Avatar

Анхаар 2020-09-25 139.5.218.162

БНХАУ тунхагласан ойн баяр 10 сарын 1 өдрөөс 10 өдрийн хооронд болно. Энэ үеэр Хятадын 600 сая хүн дотоодын аялал жуулчлал хийж хөдлөхөөр байна. Энэ бол маш аюултай зүйл болох гэж байна. БНХАУ шууд халдварыг дахин дэгдээх санаатай санаандгүй аль нь бай эрсдэл үүсэж байна. МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР орж ирж байгаа бүх хүнд Халдвар хамгааллын онц дэглэмийг хангаж байхгүй бол маш аюултай нөхцөл үүснэ шүү.

Avatar

Зочин 2020-09-25 103.212.119.251

Манайд хойт хөрш урд хөршөөс илүү аюул учруулж байгааг онцгой анхаарч, хязгаарлах арга хэмжээ авмаар байна. Халдвартай орж ирсэн бүх хүний 80 хувь нь Оросоос орж ирсэн шүү дээ. Одоо Оросод уг өвчин дахин дэгдэж эхлэв бололтой. Хоногт өвдсөн хүн 4000 болтлоо буурч байснаа өчигдөр 7500 болж өслөө. Оросод өвчин халдварласан Монголын иргэдийг эмчлэхгүй нааш нь явуулчихаж байгаа шүү дээ. Тийм учраас хойт хилийн хяналт хязгаарлалтыг чангалмаар байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж