Д.Энхсайхан: Монголын сагсан бөмбөгийн шүүгчид гадныхнаас дутахгүй | News.MN

Д.Энхсайхан: Монголын сагсан бөмбөгийн шүүгчид гадныхнаас дутахгүй

Д.Энхсайхан: Монголын сагсан бөмбөгийн шүүгчид гадныхнаас дутахгүй

Д.Энхсайхан: Монголын сагсан бөмбөгийн шүүгчид гадныхнаас дутахгүй

Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын плей-оффын шат өнгөрөгч Лхагва гаригт эхэлсэн. Энэхүү лигийг 1994 оноос хойш шүүж буй сагсан бөмбөгийн спорт сонирхогчдын дунд "Жажа" хэмээн хүндлэгдсэн шүүгч Д.Энхсайхантай ярилцлаа. 


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дээд лигийн плей-оффын тоглолтууд эхэлж байна. Та хэд дэх улирлын плей-оффын тоглолтуудаа шүүхэд бэлэн болоод байна вэ?

-Одоо 30 дахь жилийнхээ сагсан бөмбөгийн плей-оффын тоглолтуудыг шүүх гэж байна. Өөрөө тоглох гэж байгаа юм шиг л хүлээж, догдолж байна шүү.

-Анх хэрхэн сагсан бөмбөгийн спорттой холбогдов? 

-Би багадаа хөлбөмбөгийн спортод сонирхолтой, дуртай хүүхэд байлаа. 1985 онд Зүүнбаянгийн цэргийн дивизэд гурван жил цэргийн алба хаагаад ирэхэд том Баадай гээд Л.Бадралсайхан ах маань надад “Жажа миний дүү сагсан бөмбөгийн шүүгч болооч. Чи чадна” гэж санал тавьсан юм. Тэгээд тухайн үеийн сагсан бөмбөгийн дүрмийн талаар орос цагаан ном надад өгч байв. Тэр номыг авч судлаад л сагсан бөмбөгийн шүүгч болох замнал маань эхэлсэн дээ.

-Та өөрөө сагсан бөмбөгийн спортод хэр сонирхолтой хүүхэд байсан бэ?

-Би ерөөсөө л хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг хүүхэд байсан. Харин манай ах сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг, “Хүч” нийгэмлэгт тоглодог байсан юм. Манай гэр бүлийнхэн бүгд спортод элэгтэй хүмүүс л дээ.

-1994 оны Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх анхны дээд лигийн талаар эргэн дурсвал?

-Би анх 1991 онд Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч, дараа нь 1993 онд улсын шүүгч болж, их баярлаж байлаа. Харин яг дараа жил нь буюу 1994 онд Монголын сагсан бөмбөгийн анхны лигийн тэмцээнийг Н.Золжаргал, Б.Одонжил нар долоон багтай зохион байгуулж байлаа.

-Лигийн тэмцээнийг шүүхэд ямар хүндрэлүүд гарч байв?

-Байлгүй яах вэ. Их л хүндрэл, бэрхшээл гарч ирж байсан. Хямд, хялбар ажил гэж байхгүй шүү дээ. Талбай дээрх 10 хүнийг шүүнэ гэдэг амаргүй ажил.

-Сагсан бөмбөгийн спорт маань жилээс жилд хувьсч, тоглолтын хэв маяг нь өөрчлөгдөж байна. 1994 оны анхны дээд лиг, өнөөгийн 2020 оны дээд лигийн тоглолтууд хэр ялгаатай өрнөж байна ?

-Ер нь бол их өөрчлөгдсөн шүү. Анх зооны хамгаалалт гэж байхгүй, дандаа нэгийн эсрэг нэг гэж хамгаалалттай байлаа. Одоогийн тамирчдын ур чадвар ч их дээшилсэн, үүнийгээ дагаад нэгийн эсрэг нэг, эсвэл зооны хамгаалалт авах нь чөлөөтэй болсон. Тоглолтын хэв маяг их хурдан болчихсон.

-Монголд сагсан бөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд их хурдацтай дэлгэрч, тэмцээн уралдааны тоо нэмэгдлээ. Үүнийгээ дагаад шүүгчдийн боловсон хүчин хэр хангалттай байдаг вэ?

-Монгол сагсан бөмбөгийн шүүгчдийн ур чадвар, мэдлэг ахисан. Олон улсын хэмжээний шүүгчтэй боллоо. Ж.Мөнхзаяа шүүгч маань удахгүй олон улсын хэмжээний шүүгч болох гэж байна. Шинэ, чадварлаг мэргэшсэн шүүгчид ч биеийн тамирын дээд сургуулиудаас олноороо төрөн гарч ирж байгаа. Нэг зүйлийг хэлэхэд, Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн ур чадвар гадныхантай харьцуулахад дутахгүй ээ. Харин ганц дутагдалтай тал нь хэлний чадварл. Онол, дадлага бол манайд сайн.

-Ер нь та жилд дунджаар хичнээн тоглолт шүүдэг вэ?

-Энэ жил шинэ коронавирус цар тахлын улмаас тэмцээн уралдаан явагдалгүй удлаа. Ер нь нэг улиралд олон тоглолт, тэмцээн шүүдэг шүү. Барагцаалахад хэцүү юм. Би ч тоолж байгаагүй юм байна. 1991 оноос хойш одоог хүртэл маш олон тэмцээн шүүлээ. Монголын лигийн тоглолтууд, Ази, Европын олон улсын тэмцээнүүд гээд олон тэмцээн шүүсэн.

-Энэ их олон тэмцээнийг шүүхэд хамгийн дурсамж үлдээсэн нь ямар тэмцээн байв?

-Миний хамгийн анх шүүсэн 1991 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн юм даа. Тэрхүү тэмцээнийг шүүн явуулж, “Шилдэг шүүгч” болж байлаа. Харин дараа нь энэ их агуу лигийн тэмцээнийг шүүсэн маань их дурсамжтай. Ер санаанаас гардаггүй юм.

-Өнөөгийн Монголын сагсан бөмбөг хуваагдмал байна. 30 жил энэ спортын нэг хэсэг болж байгаа хүний хувьд энэ талаар юу хэлмээр байна вэ?

-Уг нь Монголын сагсан бөмбөг нэгдмэл нэг байх хэрэгтэй. Нэгдвэл Монголын сагсан бөмбөгийн тамирчдын чадвар, дасгалжуулагчдын ур ухаан ахина. Би нэгдээсэй л гэж боддог. Манай холбоодын дарга нар уулзаад, хэлэлцээд нэгдвэл Монголын сагсан бөмбөгийн спорт улам хөгжнө гэдэгт итгэдэг.

-Монголын сагсан бөмбөгийн дэмжигчид одоо илүү боловсон болсон биз? Өмнө нь их л дуу шуутай дэмждэг байсан гэсэн.

-Тийм шүү. 1994 онд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн шүүгч байх их хүнд байлаа. Хожигдсон баг нь дандаа шүүгчид бурууг өгнө. Одоо ч ялгаагүй яг тийм. Тэр муу зуршил ерөөсөө арилахгүй байгаа. Манай шүүгчид үүнтэй тэмцэж байгаа ч ерөөсөө дийлэхгүй байна. Баг хожигдвол шүүгч буруутай, баг ялвал шүүгч сайн ажилласан гэсэн явцуу ойлголт байсаар байна. Үүнийг л таслан зогсооох хэрэгтэй. Надад бол дарамттай үе их байсан.

-Шүүгчдэд бурууг тохдог энэ ойлголтыг хэрхэн засах вэ?

-Хүмүүсийн шүүгчдийг харах өнцгийг би засч, залруулж чадахгүй шүү дээ. Гол нь багаа зөв, ухамсартай дэмжих хэрэгтэй. Шүүгч бол тэмцээнийг удирдан зохион байгуулж, алдаа гаргалгүй шүүх нь чухал. Тэрнээс биш хүмүүс юу гэж ч  харааж болно, юу ч шидэж болно. Шүүгч хүн өөрт оногдсон ажлаа л хийх хэрэгтэй.

-Түүх домог шиг ярианууд байдаг шүү дээ. “Цагдаагийн хамгаалалттай шүүгчид ордноос гардаг байсан”, “Заалны гэрэл унтраад асахын хооронд л шүүгчээ зоддог” байсан гэдэг. Эдгээр явдлуудын талаар та дурсаач?

-2002 оны дээд лигт "Тэргүүн Шаргын Азарга" гэдэг баг байлаа. Энэ баг тухайн жилийн аваргын төлөөх шатанд шалгараад эхний тоглолтдоо хожигдсон юм. Гэтэл багийн эзэн нь намайг зодчихсон. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ.

-30 жил сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнийг шүүхэд хэн гэдэг тоглогч таны сэтгэлд тодхон үлдэв? Үе үеийн шилдэг тоглогчдыг та мөн ч их шүүсэн байх.

-Манай дээд лигт их олон чадварлаг тоглогч байлаа. Т.Түвшинбаяр, Б.Дашдорж ах, О.Баярцогт дасгалжуулагчийн дүү О.Баярсүх, н.Наранбаатар, н.Чинзориг, Ж.Майбаяр нар агуу шүү дээ. Тэдэнтэй бол ярих юм байхгүй. Харин одоогийн тамирчид жигд сайн. Хэн нь илүү, хэн нь муу гэдгийг хэлэх боломжгүй. Хуучин бол эдгээр тамирчид бусдаасаа онцгой байлаа.

-Монголын сагсан бөмбөгийн өнөөгийн хөгжлийн талаар та юу бодож явдаг вэ?
-Манай лигийн тоглогчдын ур чадвар их ахиж, үүнийгээ дагаад ухамсартай болсон байна. Шүүгчид ч гэсэн ажлаа сайн хийе гэсэн тэмүүлэлтэй болжээ. Үүнд бол бахархалтай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongol 2020-09-25 24.18.193.21

hamgiin hetsuu ajil bol sagsand bol shuugch.ene olon jil shuune gedeg bol myatrashgui tuushtai hodolmor.taniig gunee ueiin uedee humuus Hundleh bolnoo.
Amjilt

Avatar

Мятаршгүй Жажад 2020-09-25 59.153.114.143

Жажа гэж аль дээр үеийн л шүүгч дээ. 90-өөд оны зодоонтой, хэрүүлтэй сагснаас өдийг хүртэл явсан гэхээр домог шахуу юм даа. Сагсчид архичид 2 ихэр юм. Сагс Жажа 2 ах дүү юм аа гэж

Avatar

citizen 2020-09-25 202.9.40.117

aldart jaja mundag shyy

Avatar

ЭХ ОРОНЧ 2020-09-25 103.14.38.98

Манай биеийн тамирын багш байсан юм.

Avatar

Зочин 2020-09-25 211.250.102.138

2000 оны үед нэг тоглолт шүүж байхдаа ухаан алдаж унаад хэсэг хугацааны дараа талбайд гарч ирэхэд нь их гайхаж билээ.

Avatar

иргэн 2020-09-25 208.98.222.65

бас нэг тасраад ирж тэмцээнээ шүүгээгүй.

Avatar

Зочин 2020-09-25 66.181.161.98

Jaja maani ch zurch setgelee sagsand ugsun hundee. Mongoliin sansan bumbugiin talbaig bas l
chimdeg hun dee. Bie ee bodooroi hu

Avatar

Зочин 2020-09-25 150.129.140.40

Jaja argagui hugshirchee. Sain shuugch dee

Avatar

Зочин 2020-09-25 37.194.12.189

jaja hoorhii hogshirson bn shuu sagsnii toloo tun ch idevhtei ene nasniihaa amidarliig zoriulj bgaa hundee deeh ni ueiin heden baavar yumnuud joohon daramtaltag bsan bh odoo ueiin nusan jogorhoonuud bol chadahgui l dee jijigdene ene huniig hundleh heregtei sags nudej bgaa bandi nar

Avatar

irgen 2020-09-25 202.131.225.150

Jaja bagsh g hundeldeg yum shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж