"Спутник V" вакцины тухай орос эрдэмтдийн хариуг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.25-нд нийтлэгдсэн

"Спутник V" вакцины тухай орос эрдэмтдийн хариуг нийтэлжээ

"Спутник V" вакцины тухай орос эрдэмтдийн хариуг нийтэлжээ

Шинжлэх ухааны "Lancet" сэтгүүлийн төлөөлөгч уг хэвлэлийн хэрэгсэл нь «Спутник V» вакцины сэдвээр хөндсөн олон улсын эрдэмтдийн асуултууд болон Оросын мэргэжилтнүүдийн хариултуудыг нэгэн дор нийтэлсэн тухай «РИА Новости» агентлагт мэдэгдэв. Үүний зэрэгцээ Оросын вакциныг шүүмжлэхийг санаачилсан, шүүмж тойм бичсэн зохиогчдын нэг нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг анх удаа тэмдэглэжээ.

"Lancet" сэтгүүл энэхүү судалгааны ажлын талаар ("Спутник V"-ын тухай нийтлэлийн талаар – ред.) талуудын солилцсон захидлуудыг хэвлэсэн ба уг захидлуудыг манай вэбсайтаас харах боломжтой" гэж агентлагийн төлөөлөгч хэлэв.

ОРОСЫН ЭРДЭМТДЭД ТАВЬСАН АСУУЛТУУД

Гадаадын хэд хэдэн эрдэмтэд гарын үсэг зурсан ил захидалд Оросын мэргэжил нэгт нөхдөө вакцины талаар нэмэлт мэдээлэл нийтлэхийг уриалжээ.

"Судалгааны үр дүнгүүд нь ач холбогдолтой мэт харагдаж байгаа ч бид вакциныг хүн амын дунд хэтэрхий хурдан тархааж байгаад санаа зовж, өөрсдийн санал бодлоо уг ил захидлаар илэрхийлэв. Бидэнтэй санал нийлж буй хэд хэдэн хамтран зүтгэгчид маань бидэнтэй нэгдэж, уг захидалд гарын үсгээ зурав" хэмээжээ.

ЗҮЙЛ ЗҮЙЛЭЭР ХАРИУЛАХ НЬ

Уг нээлттэй захидал болон "Lancet" сэтгүүлд илгээсэн захидалд дурдсан асуултуудад Оросын эрдэмтэд зүйл зүйлээр нь хариулжээ. Тухайлбал, тэд өөр өөр туршилтуудын үр дүнд гарсан өгөгдлүүд яагаад ижил төстэй байсныг, мөн туршилтад оролцсон хүмүүсийн хоорондох эсрэг биетүүдийн титрийн үр дүнгүүд хоорондоо ялгаатай байсан нь гадаадын эрдэмтдэд сэжигтэй санагдсаныг тайлбарлав.

"Бид та бүхэнд танилцуулсан мэдээллээ туршилтын үр дүнд олж авсан бөгөөд сайтар шалгаж үзсэн гэдгийг онцолмоор байна" хэмээн Оросын мэргэжилтнүүд онцолжээ.

Дашрамд сануулахад, наймдугаар сарын 11-нд ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамелейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран боловсруулсан "Covid-19"-өөс урьдчилан сэргийлэх анхны вакциныг бүртгэсэн ба түүнийг "Спутник V" гэж нэрлэжээ.

ВАКЦИНЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮНИЙ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ

Өмнө нь Гамелейн нэрэмжит төвийн Эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн орлогч захирал Денис Логунов "РИА Новости" агентлагт өгсөн ярилцлагадаа "Спутник V" вакциныг судлах явцад гаргаж авсан үр дүнгүүдийг "Lancet" сэтгүүлийн тоймчид нарийвчлан шалгаж үзсэн бөгөөд мэдээллийг нийтлэхээс өмнө тэдний сонирхсон бүх асуултад Оросын эрдэмтэд тодорхой хариулсан гэж хэлсэн байдаг.

Есдүгээр сарын эхээр "Lancet" сэтгүүл "Covid-19"-өөс урьдчилан сэргийлэх "Спутник V" вакцины клиник туршилтын хоёр үе шатны үр дүнг нийтлэв. Үүний дараа дэлхийн хэд хэдэн эрдэмтэд нэгдэж, эрдэм шинжилгээний хуурамч нээлтүүдийг илчлэх чиглэлээр мэргэшсэн Италийн Cattivi Scienziati сайтад нээлттэй захидал илгээн нийтэлсэн ба ийнхүү Оросын вакцинд эргэлзэж байгаагаа илэрхийлэв. Үүний дараа "Lancet" сэтгүүлийн төлөөлөгч "РИА Новости" агентлагт хандан, уг сэтгүүлийн редакцийн зөвлөл Оросын эрдэмтдэд гадаадын мэргэжил нэгт нөхдийнхөө асуултуудад хариулахыг санал болгосныг дамжуулав.

Захидлыг санаачлагч бөгөөд зохиогчдын нэг болох Италийн иргэн Энрико Буччи нь "Resis Rsl" компанийн эзэн бөгөөд уг компани нь эрдэм шинжилгээний бүтээлүүдийг тухайн салбарын төрөлжсөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэвлэхийн тулд шаардлагатай бэлтгэл ажлыг нь хангаж, үүний дотор хэвлэхээр төлөвлөж буй мэдээлэл зөрүүтэй, алдаатай эсэхийг нь шалгах үйлчилгээг үзүүлдэг аж.

Буччигийн нийтэлсэн олон материалд тэрээр арилжааны үйл ажиллагааны улмаас ашиг сонирхлын зөрчилтэй байж болох тухай сэрэмжлүүлэг байдаг. Гэвч Буччи болон бусад эрдэмтдийн нийтэлсэн "Спутник V" вакцины тухай анхны нээлттэй захидалд ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдээлэл байгаагүй бөгөөд зөрчил байж болзошгүй тухай "Lancet" сэтгүүлд албан ёсоор илгээсэн хүсэлтэд анх удаагаа дурдагдсан аж. "Resis Ralph" мэт байгууллагууд коронавирусийн халдварын эсрэг вакцин боловсруулахаас гадна бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг эрдэм шинжилгээний хүрээлэн болон эмийн үйлдвэрүүдэд өөрсдийн үйлчилгээгээ санал болгодог.

ОХУ болон дэлхий дахинд "Covid-19″-ийн байдалтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг стопкоронавирус.рф сайтаас авна уу.

Эх сурвалж: «РИА Новости» агентлаг
ЛОНДОН/МОСКВА, ЕСДҮГЭЭР САРЫН 18

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж