Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа | News.MN

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар уулзлаа

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр. Энэ ойг угтан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байнгын ажиллагаатай парламентын Тамгын газрыг удирдаж байсан үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Л.Хангай, Л.Цог, Д.Батбаатар, Н.Лувсанжав, Д.Сандаг-Очир, Ц.Шаравдорж, Ц.Цолмон, Л.Өлзийсайхан нар оролцов. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар 1999-2001 онд ажиллаж байсан Б.Энэбиш, 2012-2016 онд ажилласан Б.Болдбаатар нар гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжсангүй.

Уулзалтын үеэр ирэх 11 дүгээр сард албан ёсоор тэмдэглэх Парламентын болон Тамгын газрын 30 жилийн ойг угтан зохион байгуулж буй ажил, ойн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө, чиглэл зорилтын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар өөрсдийн удирдсан Тамгын газрын үйл ажиллагааны онцлог, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дурсамж өгүүлж, цаашид анхаарах асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Дараа нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан тэднийг хүлээн авч уулзаж туршлага сургамжаа хуваалцах, санал зөвлөмжөө илэрхийлэх зэргээр цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-09-24 202.131.225.197

uls orondoo yu hiiv?

Avatar

иргэн 2020-09-24 124.158.94.9

МАНай энэ гэж хийх юмаа олж ядсан гар байна аа .

Avatar

Зочин 2020-09-24 202.179.21.229

УИХ-ын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ринчиндоржийн нэр орхигджээ.

Avatar

Тамгын дарга 2020-09-24 103.57.95.192

Д.Батбаатарын нэрийг бичээгүй орхижээ.

Avatar

Зочин 2020-09-24 58.109.221.157

Daraa ni ue ueiin heltsiin darga nar uulzaya

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж