Ирландын Дублин хотын оршин суугч нэгэн эр мөнгөтэй түрийвчийг нь олж өгсөн үл таних эмэгтэйг хайж олохыг хичээж байгаа ажээ. Энэ талаар Duvlin Live-д мэдээлсэн байна. Дуэйн Фриман хэлэхдээ, үл таних эмэгтэй түүний гээсэн түрийвчийг олж, шуудангийн хайрцагт нь үлдээгээд явсан бөгөөд эргэж холбоо барих ямар нэгэн мэдээлэл үлдээгээгүй аж. Залуу камерт бичигдэн үлдсэн эмэгтэйн дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж, сайхан сэтгэлтэй тэр эмэгтэйг олоход туслахыг хүмүүсээс хүссэн байна.
Фриман эмэгтэйг олоод, чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэхийг хүсч байгаа аж. Тэрбээр "Түүнийг таних хүн байна уу, би баярлаж талархсанаа илэрхийлж, түүнд баглаа цэцэг, амттан бэлэглэхийг маш их хүсч байна. Хэрвээ та түүний талаар ямар нэгэн юм мэддэг бол нэр, утасны дугаарыг нь өгч туслана уу" хэмээн фэйсбүүкийн хэрэглэгчдэд ханджээ.
Ирланд эр үл таних эмэгтэйг түрийвчин дотор нь байсан жолооны үнэмлэх дээрээс гэрийн хаягийг нь олсон хэмээн таамагласан байна. Тэрбээр "Дэлхий дээр сайхан сэтгэлтэй, гайхамшигтай хүмүүс байсаар байгааг мэдрэх таатай байна" гэжээ. Түүний постыг 200 гаруй хүн шэйрлэж, улмаар олон улсын хэвлэлийнхний анхааралд өртсөн байна.
Б.ЖАРГАЛ
444 2020-09-24 202.131.225.197
Сонин юмаа, хүн бүр өөр байх. Би Сидней хотод нэлээн зузаан түрийвч 2000 оны 4-р сард олоод Австрали хүний жолооны үнэмлэхний гэрийн хаягаар нь аваачиж өгөхөд юу ч хэлэхгүй хаалгаа хаачиж билээ. Гол нь би энэ олон бичиг баримтыг дахин бүрдүүлж авна, гэхэд мөн их ажил болно доо, гэж бодоод, санаа зовоод аваачиж өгсөн. Гэтэл ямар ч мэдрэмж байхгүйгээр хаалгаа хаачиж билээ. Намайг хулгайлчихаад шагнал авах гээд авчирч байна, гэж бодсон байх. Хэрэв хулгайч байсан бол дотор нь буй 350 долларыг авна.
ZOCHIN 2020-09-24 180.150.83.201
HARIN CH SAIHAN MEDEELEL BNA.SAIN SANAAT HUMUUNEES SURALTC…
Зочин 2020-09-24 202.9.40.78
Энэ хэнд хэрэгтэй мэдээлэ юм бэ
ХАРИУ НЭХЭЭГҮЙ ТУС 2020-09-24 66.181.191.112
Тэр эмэгтэй хариу нэхээгүй ч тусыг авсан хүн талархал хэлмээр, хариу барьмаар санагддаг юм билээ. Аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг биз. Энэ байгалийн хууль юм бишүү. Бид хариу нэхээгүй өсгөсөн ээж аавыгаа баяруулмаар байдаг биздэ
Зочин 2020-09-24 103.57.94.126
Шагнах зорилго хүсэл сайхан л байна. Гэхдээ шагнал урамшуулал, хариу горьдсон тус бол жинхэнэ тус биш. Ийм тусыг зүгээр л наймаа арилжаа гэхэд болно. Тиймээс ч тэр сайхан сэтгэлтэй эмэгтэй өөрийгөө илчлэхгүй л болов уу…
Зочин 2020-09-24 192.82.71.188
tiim ee, yag nad shig uuriiguu ilchlehgui