Сүүлийн жилүүдэд ОХУ-ын улаанбуудайн тариалалт жилээс жилд нэмэгдэж, дэлхийд тэргүүлэх байр сууринд гарч ирлээ хэмээн Bloomberg агентлагаас гаргасан тайланд мэдээлжээ.
Уг тайланд дурдсанаар сүүлийн 20 жилийн дотор Орос улс улаанбуудай импортлогч орноос экспортлогч орон болж, одоо дэлхийн улаанбуудайн нийлүүлэлтийн 20%-ийг хангах болсон байна. Дэлхийн 100 гаруй улс ОХУ-аас улаанбуудай импортолж байна. Ойрын хөрш улс орнууд төдийгүй Египет, Филиппин, Саудын Араб, Алжир, Турк, Бразил, Танзани, Вьетнам зэрэг Ази, Африк, Латин Америкийн орнууд импортолж байгаа юм.
"Оросын улаанбуудайн тариалалт үлэмж нэмэгдэж, тэр чинээгээр экспорт өсч байна. Орос улс ч улаан буудайн экспортоо нэмэгдүүлэхэд ихээхэн чармайлт гаргаж байна” хэмээн Их Британийн CRM AgriCommodities компанийн захирал Жеймс Боулсворт хэлсэн байна.
Сүүлийн жилүүдэд Алжир, Саудын Араб, Турк, Бразил, Вьетнам, Танзани улсууд Оросоос улаанбуудай ихээр импортолж байгаа юм. Энэ 2020 онд Орос улс 37 сая тонн улаанбуудай экспортлох тооцоотой байна. Ингэснээр дэлхийн улаан буудайн зах зээлд ноёлж байсан АНУ болон Европын холбооны байр суурийг ОХУ эзэлж эхэлнэ. Тайланд дурдсанаар ойрын үед энэ зах зээлд Оростой өрсөлдөх боломжтой улс нь Канад, Австрали ажээ.
Орос улс улаанбуудайн экспортын орлогын ихэнхийг сайн чанарын бордоо, шинэ дэвшилтэт техник, технологид хөрөнгө оруулж байгаа нь энэ салбарын хөгжилд нөлөөлж байна гэж тайланд дүгнэсэн байна. Мөн үнийг бодлогод нөлөөлөх зорилгоор үр тарианы агуулах хангалттай хэмжээгээр барьсан нь нөлөөлжээ.
Зочин 2020-09-25 64.119.27.175
Коммунизмын үед ЗХУ улаан буудайн үйлдвэрлэлээр дэлхийд 1 номер л гэдэг байлаа. Гэтэл амьдрал дээр талх тариа ховор л байсан шүү дээ. Дараалал ихтэй гэх мэт. Одоо ч ОХУ улаанбуудайгаар дэлхийд ноёлж байгаа гэх боловч амьдрал дээр эдийн засгийн хоригоос болоод хүндс тариа гурил үнэтэй, хүртээмж бага л байгаа шүү дээ
hudalch gar be.. 2020-09-25 202.131.225.197
haan tegej oros odoo amidaral hvnd bna. hudalaa buraad l baih yumaa.orosuud harin ch mash sain hogjij bgaa ch dee..
Зочин 2020-09-25 122.201.21.120
Манайд ОХУ, БНХАУ хоёрыг элдэв муу үгээр гүтгэн дайрах, бүх зүйлийг нь үгүйсгэж, харлуулах дон шүгэлцэн хэдэн хүн байх юм аа. Хоёр хөрш рүүгээ байнга чичилж байх нь хэнд хэрэгтэй юм бол оо.
Зочин 2020-09-25 103.229.122.92
Хурлийзуудад хэрэгтэй
Зочин 2020-09-25 202.21.108.245
Монгол улс бүх төрлийн бордоо, мал амьтны тэжээлээ зөвхөн Оросоос авдаг болох хэрэгтэй. Хятадын бордоо Монголчуудыг хорт хавдараар дуусгалаа.
Зочин 2020-09-25 202.21.107.98
Manai ulsad 6 sar hurtel boroo orohoo bolisonii shaltgaan. manai uls tsoljih bhaa
Зочин 2020-09-25 103.212.117.198
1917 оны хувьсгалаас өмнө орос улс улаан буудай тариалалтаар дэлхийд тогтмол тэргүүн байранд явж, нийт үр тарианы 50 хувийг хангадаг байж. Хувьсгалаас хойш энэ байдал алдагдаж, өөрсдөө ч аймшигт өлсгөлөнд нэрвэгдэж эхэлсэн байдаг. Агуу ЗХУ-н ид хөгжиж байсан үед ч энэ амжилтыг давтах гэж бүх хүчээрээ оролдоод /бүр казакстан украйн молдав беларусын үржил шимтэй талбарын ургацыг нэмээд ч/ чадаагүй. Ариун Библид газар нутгыг чинь Би ерөөж, ургацыг чинь арвин их ургуулна, гэж Их ЭЗЭН амладаг.
Зочин 2020-09-25 103.212.117.198
Харин оросууд Бурхан Тэнгэрээсээ урваж, хүчирхийлэл аллагын замыг сонгосон юм….
Зочин 2020-09-25 202.179.21.247
Би Христ шашинтай гэхдээ тэнэг биш. ЗХУ ын үед улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан.Тэр үед ЗХУ өөрөөсөө гадна маш олон улсуудыг тэжээдэг байсан.Одоогийн ОХУ бол тийм биш шүүдээ.Тэд гарцаагүй зөв хөгжлийн зам срнгосон.
Зочин 2020-09-25 139.5.218.162
Хорт хавдар тусах эрсдэл бий. Чернобилийн дэлбэрэлтээс хойш оросын үр тариа аюултай шүү.
Зочин 2020-09-25 202.131.245.243
Хорт хавдар тусах эрсдэл бий. Чернобилийн дэлбэрэлтээс хойш украйны үр тариа аюултай шүү.
Зочин 2020-09-25 139.5.219.180
ЧЕРНОБИЛ УКРАЙНД БАЙДАГ ШҮҮ ДЭ. ТЭНД БУУДАЙ ТАРЬДАГГҮЙ.