НАСА оддын мэдээллийг хөгжим болгон хувиргажээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

НАСА оддын мэдээллийг хөгжим болгон хувиргажээ

НАСА оддын мэдээллийг хөгжим болгон хувиргажээ

Сансар огторгуйн гайхалтай зургуудыг харахад хэний ч сэтгэл сэргэм. Тэгвэл НАСА сүүн замын төвийг ажигладаг дурангуудын мэдээллийг цуглуулан авч тэнгэрийн симфони хөгжим болгон хувиргажээ. НАСА ихэвчлэн дурангуудаас цуглуулсан тоон мэдээллүүдээ өндөр нягтаршилтай зураг болгон хувиргадаг билээ. Тийнхүү бүтээсэн зургууд нь хүний нүдээр харах боломжгүй гэрлийн олон долгион, хэмжээсүүдийг хүн харахад охиромжтой болгосон хувилбар юм.

Харин энэ удаад НАСА дурангуудаас цуглуулсан тоон мэдээллүүдээ өөр зүйлд хэрэглэж, оддын концерт бүтээжээ. Ингэхийн тулд инжинерүүд 0, 1 гэсэн тоон мэдээллүүдийг зураг болгодогтойгоо төстэй аргаар хөгжим болгон хувиргасан аж.

Ийнхүү тоон мэдээллүүдийг хөгжим болгож хувиргахдаа од бүрийн гаргах чимээний чанга, сулыг одны хол, ойроос шалтгаалан тохируулжээ. Зураг дээр харагдаж буй од, бие даасан гэрэл бүр өөр өөрийн гэсэн нотоор дуугарч байгаа бөгөөд мананцар харин дэвсгэр чимээг гаргаж байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж