Сансарт дэлбэрсэн Оросын түлшний савны хог хаягдал улам нэмэгджээ | News.MN

Сансарт дэлбэрсэн Оросын түлшний савны хог хаягдал улам нэмэгджээ

Сансарт дэлбэрсэн Оросын түлшний савны хог хаягдал улам нэмэгджээ

Сансарт дэлбэрсэн Оросын түлшний савны хог хаягдал улам нэмэгджээ

Сансрын тойрогт ачаа зөөвөрлөх зориулалт бүхий Оросын "Фрегат" төхөөрөмжийн түлшний сав өнгөрсөн тавдугаар сарын 8-нд сансарт дэлбэрсэн. Энэхүү дэлбэрэлтээс үүссэн хэлтэрхийнүүдийн тоо улам нэмэгдсээр 275-д хүрээд байна хэмээн space-track.org сайт АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээллээс иш татан мэдээллээ.

АНУ-ын цэргийнхний мэдээгээр анх дэлбэрэхэд 65 хэлтэрхий үүссэн бөгөөд наймдугаар сарын эхээр 170-д хүрээд байжээ. Харин одоо анхныхаасаа бараг дөрөв дахин нэмэгдсэн байна.

Түлшний сав дэлбэрсний дараахан эдгээр хэлтэрхий олон улсын сансрын станцууд болон хиймэл дагуулуудад аюул учруулахгүй хэмээн "Роскосмос" мэдэгдэж байсан.

space-track.org сайтын илрүүлснээр эдгээр хэлтэрхий сансрын орбитод доод тал нь 230-1642 км, дээд тал нь 305-6113 км-ийн өндөрт нисч байгаа ажээ.

Дэлбэрсэн түлшний сав зорилтот үүргээ гүйцэтгээд, түлш нь дуусан төхөөрөмжөөсөө салсан байхдаа дэлбэрсэн байна. Уг түлшний савыг 2011 оны долдугаар сараас хойш ашиглажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2020-09-25 66.181.177.147

umhii oroduud eh delhiig buzarlaad zogsohgui sansar ogtorguig hurtel buzarlah yumaa, fashist putler sonotugei.

Avatar

ОНОМ 2020-09-25 119.40.98.106

Сансрын хог хаягдлыг нэг бүрчлэн бүртгэсэн, цаашид ч бүртгэлийг сайжруулж байна. Ер нь 10 см-ээс дээш хамрагдсан. Өнгөрсөн хугацаанд хөөргөсөн бүх аппаратын үлдэгдлийг ажиглаж байгаа. Үүнийг Америкууд хамгийн сайн хийдэг, ОУ-д мэдээлдэг. Гэхдээ энэ нь Орос, хятад бүртгэдэггүй гэсэн үг биш. Тэд цаагуураа нууц далдуур хийдгээ хийж л байгаа. Ер нь яаж цэвэрлэх вэ гэдэг том асуудал. Нэг аппарат дэлбэрэхэд хог хаягдлын тоо огцом нэмэгддэг. Хэдэн мянган хэсэг бутрана гэсэн үг. хоорондоо мөргөлдөж …

Avatar

Ариунаа 2020-09-25 64.119.27.246

Шинэ мэдээлэл өгч бгаа нь зөвлдөө.Гэхдээ найруулгын алдаатай бх юмаа.Хүн уншаад шууд ойлгогдохоор бичээгүй бна шүү.

Avatar

Монгол 2020-09-25 103.212.119.251

Харин ч гайгүй л найруулж бичсэн юм биш үү? Босоо тэнхлэгийн зам гэх мэт элэг авмаар бичдэг хүмүүс бий шүү дээ.

Avatar

Зочин 2020-09-25 146.115.161.230

Ingeed soliorood bdiin. Uursdinh n puujingiin, sansart Hayagdsan tulshnii sav yahuu tegeed

Avatar

ХЭХЭ 2020-09-25 103.57.94.66

ҮМХИЙ ХУЛМАС ҮМХИЙ ХУЛМАСАА ӨМӨӨРӨӨД ҮХЭХ НЬ ЭРГҮҮ ХАР ОРОСЫН ШЭЭС УУГЧ ХАХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж