Колби Ковингтон: Леброн надтай тулалдвал 10 секунд ч тэсэхгүй

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Колби Ковингтон: Леброн надтай тулалдвал 10 секунд ч тэсэхгүй

Колби Ковингтон: Леброн надтай тулалдвал 10 секунд ч тэсэхгүй

Мэргэжлийн холимог тулааны урлагийн UFC холбооны тулаанч Колби өнгөрөгч Даваа гаригт өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Леброн Жэймс надтай тулалдвал 10 секунд ч тэсэхгүй. Хэрэв тэр хулчгар эр хүн шиг байдаг эсвэл хэн нэгний өгзгийг өшиглөх чадвартай байсан бол Делонте Уест өдийд шүдээ алдахаасаа өмнө муу зуршлаасаа салчихсан байх байлаа” хэмээн жиргэжээ.

Колби Ковингтон өнгөрөгч амралтын өдөр Тайрон Вудлитай тулалдан тавдугаар үеийн 01:19 секундэд хүнд цохилтоор ялсан юм.

Америк тулаанч Колби Ковингтон Тайрон Вудлиг ялсныхаа дараа “Би энэ ялалтаа дайны голомтод алба хааж буй цэргүүдэд, галынхан, эмч нар, цагдаагийн алба хаагчдад зориулмаар байна. Та нар л биднийг аюулгүй амьдруулж байгаа. Эдгээр сэхээ орсон тамирчид, Леброн Жэймс шиг ноён нуруугүй хулчгаруудад зориулаагүй юм шүү” гэж ярьсан нь шуугиан дэгдээсэн.

Энэхүү мэдэгдлээс төд удалгүй Кевин Дюрант, Остин Риверс, Майкл Картер-Уиллиамс зэрэг сагсан бөмбөгийн тамирчид Леброн Жэймсийг хамгаалсан сэтгэгдэл үлдээжээ. Харин Леброн Жэймс одоог хүртэл ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй хэвээр байна.

Колби Ковингтоны хувьд одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч бөгөөд саяхан тулаанд ялсных нь дараа Дональд Трамп түүнтэй холбогдон “Чамаар бахархаж байна залуу минь. Би чиний хамгийн том фен шүү. Чи бол чанга залуу. Чамд зөв зүрх сэтгэл бий” гэж хэлжээ.

Леброн Жэймсийн хувьд Дональд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн үеэс нь эхлэн дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХахаХаха
18
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж