Мөнгө угаахтай тэмцэх чиглэлд хамтарч ажиллана | News.MN

Мөнгө угаахтай тэмцэх чиглэлд хамтарч ажиллана

Мөнгө угаахтай тэмцэх чиглэлд хамтарч ажиллана

Мөнгө угаахтай тэмцэх чиглэлд хамтарч ажиллана

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбооны тэргүүн Л.Дэлгэрбаяр болон Хорооны газар, нэгжийн зарим дарга, холбооны гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

Ажлын албаны дарга Т.Жамбаажамц арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хорооны зүгээс санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх зорилгоор мэргэжлийн холбоодтой байнга хамтран ажилладаг бөгөөд цаашдаа ч хамтын ажиллагааны хүрээг улам бүр тэлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний нэг бодит жишээ нь өнөөдрийн энэ үйл явдал. Тодруулж хэлбэл, Алт арилжаалагчдын холбоо, Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбоо, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо, Үнэт эдлэлийн холбоо зэрэг үнэт металлын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй холбоод нэгдэж байгуулсан Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үндэсний холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж байгаа нь салбарын хөгжилд дэвшил авчирна гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа салбарын бодлого стратегиа боловсруулах, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдынхоо эрх ашгийг хамгаалах, чадавхижуулах гээд хийж хэрэгжүүлэх олон ажил биднийг хүлээж байна. Та бүгдийн хувьд ч Хороотой хамтран ажилласнаар санхүүгийн салбарын бусад холбоодтой хамтдаа хөгжих, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл авах, сургалтын нэгдсэн стандарт, ижил үнэлгээтэй болох орчин бүрдэнэ. Хорооны зүгээс ч бүх талаараа дэмжиж, хамтарч ажиллах болно” гэдгийг онцоллоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хийх эхний ажил нь энэ сарын 30, ирэх сарын 1-ний өдрүүдэд болох үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд зориулсан сургалт юм. Тус сургалтаар салбарын өнөөгийн байдал, эрхзүйн зохицуулалтын орчин, мөнгө угаахтай тэмцэх, комплайнс, QR код, тайлан мэдээ гаргах зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл өгөх юм.

Эх сурвалж: СЗХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-24 202.55.188.93

Мөнгө угаахтай тэмцэх биш мөнгө угаах талаар хамтарч ажиллана гээд тунхаглачихвал бодьтой болох юм бишүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж