Цаг агаараас болж С.Жавхлан тоглолтоо цуцалжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Цаг агаараас болж С.Жавхлан тоглолтоо цуцалжээ

Цаг агаараас болж С.Жавхлан тоглолтоо цуцалжээ

Улс төрөөс хэсэгхэн амсхийсэн дуучин, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан энэ амралтын өдөр буюу 26-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Монголоороо байгаасай" бие даасан  тоглолтоо хийх болсноо хоёр өдрийн өмнө зарлаад байсан юм.

Тэгвэл тус тоглолтоо  цуцалсан талаар дөнгөж сая нүүр хуудснаа мэдэгджээ. Энэ тухайгаа "Ойрын өдрүүдэд "Цас бороо орно хүйтрэнээ" гэсэн мэргэжлийн байгуулагаас анхааруулга ирлээ. Маш олон настан буурай нар ирэх хүсэлтэй байгаа боловч тав тух үзэгдэх орчин хол "хараа мууджээ" "хөл мууджээ" "хүүгээ ойроос харж чадахгүй нь ээ" гэсэн маш олон хүндэтгэх шалтгаануудыг харгалзан үзэж энэ удаагийн тоглолтоо түр хугацаагаар хойшлуулж байна. Хаана ямар орчинд байвал та нарт маань тав тухтай тааламжтай байхаар байна. Та нар минь сэтгэгдэлээ үлдээгээрэй" гэсэн байна.

Ямартай ч гэнэт тоглолтын зараа дуулгасан тэрбээр ийн тоглолтоо цуцлах болсон нь  цаг агаартай холбоотой юу эсвэл өөр шалтгаантай байв уу гэж эргэлзэхэд хүргэв.

Учир нь 26-ны өдөр Улаанбаатар хотод бороогүй 12 хэмийн дулаан байх нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж