Д.Тогтохсүрэн: Меритийн шаардлага хангасан хүнийг томилно

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Д.Тогтохсүрэн: Меритийн шаардлага хангасан хүнийг томилно

Д.Тогтохсүрэн: Меритийн шаардлага хангасан хүнийг томилно

Төрийн албаны зөвлөл болон Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Чадахуйн зарчмын хэрэгжилт ба хүний нөөцийн аудит” сургалтыг төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, гишүүд, 21 аймаг, яамдын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудын дунд өнөөдөр /2020.09.24/ зохион байгуулж байна.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Төрийн албаны хуулийн үндсэн дөрвөн гол зарчим бий. Төрийн албыг тогтвортой байлгах, төрийн албыг хариуцлагатай, мэргэжлийн байлгах, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зарчимтай. Энэ дөрвөн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд олон шинэлэг санаа, заалтыг хуульд тусгасны нэг нь хүний нөөцийн аудит юм. Төрийн албыг үр дүнтэй, ард түмний итгэлийг дааж ажилладаг болгохын тулд төрийн байгууллага өөрөө өөртөө аудит хийж, шинэчлэгдэж байх ёстой. Цаашдаа төрийн алба хүний нөөцийн аудитыг хэрхэн хийж, хэрхэн зохион байгуулж, юу, юу шаардлагатай вэ гэдэг асуудлаар сургалт зохион байгуулж байна. Төрийн албаны шинэчлэлийн хууль эрх зүйн орчин, санхүүгийн асуудал шийдэгдсэн. Одоо төрийн алба өөрөө өөрийгөө чадавхжуулах асуудал чухал байгаа юм.

Мерит буюу чадахуйн зарчим гэдэг нь нэгд, төрийн албан тогтвортой байх. Хоёрт, албан тушаал ахихдаа шатлан дэвших зарчмыг баримтална. Одоо хэн нэгнийг гаднаас авчраад төрийн албанд халаа сэлгээ хийдэг байдал арилна. Аль ч улсын төрийн алба мерит зарчмыг хэрэгжүүлж байж л тогтвортой хөгждөг. Улс төрийн албан тушаалтан солигдож болино, харин төрийн алба тогтвортой байх ёстой. Төрийн албанд улс төрийн халгаа сэлгээг байхгүй болгохын тулд энэ хууль гарсан.

Сая Засгийн газар солигдоход бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Энэ бол хуулиа мөрдөх чиглэлд гарсан том дэвшил болсон. Төрийн албанд салхи оруулж болно, гэхдээ меритийн шаардлага хангасан хүнийг томилж, сул орон тоонд авах ёстой.  Төрийн албаны тухай хуулиа төрийн албан хаагчид өөрсдөө хамгаалж, өөрсдөө хэрэгжүүлэх хэрэгтэй"гэлээ.

ЭХ СУРВАЛЖ:  ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж