Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ | News.MN

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг нээлээ

Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр Монгол гэж тодотгож болох соёлыг судлаж шинжлэн, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн, дэлхийн олон талт соёлыг хүндэтгэсэн тийм ирээдүйг цогцлоох үүрэг нь төрийн төдийгүй монгол хүн бүрийн үүрэг байх учиртай гэдгийг тэмдэглэв. “Засгийн газар “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театрын шинэ барилгыг ирэх жилүүдэд эхнээс нь ашиглалтад оруулна. Богд хааны ордон музейн өнгө төрхийг ч засч сайжруулна, соёлын олон талт үйл ажиллагааг онцгойлон дэмжиж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажлаа эрчимжүүлнэ” гэв.

Богд хааны хөшөө: Төр ёсны хувцастай, эрдэнийн алтан очиртой, дөрвөн талт титмийг тэргүүндээ залж, баруун, зүүн мөрөн дээрээ наран, саран гэсэн бичээс бүхий чимэгтэй, морин хүрмэндээ алтан соёмбо, хүрд асааж, баруун гартаа гурван тал бүхий албан соёмбо өргөж, сүн далай, сүмбэр уулс, гүн цэнхэр огторгуй ертөнцийг бэлгэдсэн дээл өмсөн, алс холыг харан, үл ялиг урагш тэмүүлэн алхаж байгаагаар бүтээжээ. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөө, монгол үндэстэн үүрд мандан бадрахыг бэлгэдсэн байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор хөшөө: Монгол үндэстний оюун сэтгэлгээний түүхэн тэмдэглэл болох тамганы дүрсийг суурь болгон Хүннү төрт улсаас Их Монгол Улсын хаадын төр барьж байхдаа хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл зоосон дээр Чингис хааны “Наран” тамга буюу ширээтэй онги, Өгөдэй хааны “Дэгрээ” тамга, Гүюг хааны “Хос онгин” тамга, Мөнх хааны “Сэрээ” тамга, буган болон хүн чулуун хөшөө, хадны зургийн дурсгалаар баяжуулан бүтээжээ.

Өнгөрсөн онд "Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын  захирамж гарсан бөгөөд Богд хааны түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбортой болох нь ойн хүрээнд хийх олон ажлын нэг байсан юм. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Ганхуяг, "Сэнзо констракшн" компани, хотын захиргаа, Богд хааны ордон музей хамтран байгуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

мгл 2020-09-24 192.82.71.231

апу-с тэр луйвардсан газрыг нь музейд авч огсон бол арай илуу арга хэмжээ болох байлаа!наад талбай чинь шируун борооны дараа уер шаварт умбаж байлээ шуу!

Avatar

Оршин суугч 2020-09-24 66.181.161.30

Монгол Улс "Хөшөөт Улс" болов!!! За энэ ч дүүрч. Харин цэцэрлэгт хүрээлэн олныг байгуулбал сайн юмсан. Хүн амын эрүүл мэнд, хотын агаарын цэвэршилтэд хэрэгтэй! "Жапан таун" хотхоныг япончууд анх төлөвлөхдөө цэцэрлэгт талбайтай байхаар төлөвлөж байсныг манай хэдэн дээрэмчин газрыг нь булааж аваад явган хүн ч явах зайгүй өндөр байшингууд ("Хурд" групп) шавааралдуулан бариад хаясан!!! Одоо "4 улирлын цэцэрлэг" хотхоны урд талд оршуулгын газар шиг том талбайтай бетон байшингын суурь цутгаж хаяад

Avatar

Зочин 2020-09-24 66.181.185.196

Түүхэн дурсгалт газар нэг сарвайсан орчин үеийн хөшөө босгох юм. Толгой бн уу.

Avatar

зочин 2020-09-24 202.179.8.4

"Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай" Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Засгийн газарт чиглэл өгөгдсөний дагуу

Avatar

Зочин 2020-09-24 103.26.193.182

РЦНК өмнөх талбайг засах яасан бэ? Олон хүүхэд хүлээж байгаа шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж