"Эерэг Монгол" чуулганд залуус нэгдэж, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

"Эерэг Монгол" чуулганд залуус нэгдэж, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжлээ

"Эерэг Монгол" чуулганд залуус нэгдэж, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжлээ

JCI Монгол Төрийн бус байгууллагын санаачлагаар “Эерэг Монгол” чуулганыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Уг чуулганд 100 орчим байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцлоо. Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг   Засгийн газар, Монгол дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын Улсын загалмай нийгэмлэг, Монгол дахь Ротари клубүүд хамтран зохион байгуулж байгаа юм.

“Эерэг Монгол” чуулган нь тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогыг чиглэл болгон нийгэмд үйлчилдэг байгууллагуудын төлөөлөл хооронд мэдлэг, туршлагаа солилцон, хамтран ажиллах зорилготой. Энэ жил нэгдсэн чуулганаар “Тогтвортой хөгжлийн зорилгыг Монголд хэрэгжүүлэх” нэгдсэн зорилгын дор “Бизнесийн оролцоо”, “Иргэдийн оролцоо”, “Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцоо”, “Хамтын ажиллагааг бий болгох нь” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж холбогдох салбаруудын гарц гаргалгаа шийдлийг ярилцлаа. Хэлэлцүүлгээр тухайн салбартаа манлайлагч, нийгэм, олон нийтэд танигдсан хувь хүн, байгууллагуудыг чуулганы хэлэлцүүлэгт урин оролцуулахыг гарц гаргалаа шийдлүүдийг мөн тулгамдаж буй асуудлыг хөнджээ. Тус хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр “эерэг монгол” чуулган фэйсбүүк хуудаснаас үзэх боломжтой.

“Хүн төрөлхтөний гэрийн даалгавар” хэмээн “хочлогдоод” буй “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” нь 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар улс орны тэргүүнүүдийн баталсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг бөгөөд 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлттэй юм.  Дэлгэрүүлэн унших бол http://sdg.1212.mn/Home/Index /  линкээр уншаарай.

Залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудын нийгмийн оролцоо, хариуцлага, ёс суртахуун, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, их хотын соёлыг түгээх, хорт зуршил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал нөлөө үзүүлж байгаа талаар чуулганд оролцогчид хэлж байлаа.

“Эерэг Монгол” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын оролцооны чуулганыг өчигдрөөс эхлэн телевезүүдээн дамжуулан хүргэж байна. Энэхүү эерэг санаачлагыг дэмжин олон нийтэд хүргэхээ мэдэгдсэн ТВ9, 25 дугаар суваг телевиз, VTV болон Боловсрол суваг телевизээр өнөөдөр уг чуулганыг дамжуулах юм.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж