Нобелийн шагналтнуудад олгох бэлэн мөнгөний хэмжээ энэ онд 1 сая крон буюу ойролцоогоор 110 мянган ам.доллараар нэмэгджээ. Нобелийн сангаас мэдээлснээр энэ жилийн шагналтнууд 10 сая крон авах гэнэ.
Зохион бүтээгч Алфред Нобель нь нас барахдаа нэрийн сандаа 31 сая кроны өвийг үлдээсэн аж. Энэ нь өнөөгийн ханшаар 1.8 тэрбум крон юм. Нобелийн шагналыг олон салбарт 1901 оноос шалгаруулж эхэлсэн билээ.
Шагналын мөнгөн дүн өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлаас шалтгаалан хэлбэлздэг байсан ба 150 мянгаас нэг сая хүртэлх кроныг жил бүр шагналтнуудад олгож иржээ. Шагналын мөнгөн дүн 2001 онд 10 сая крон байсныг 2012 оноос найман саяд бууруулж, 2017 оноос 9 сая болгон өсгөсөн аж.
Эх сурвалж: Reuters