Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна | News.MN

Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна

Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна

Төр ажилгүйчүүдийнхээ бөгсийг арчих л дутаж байна

Улсынх нь өр 30.8 тэрбум ам.долларт хүрч, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд Монгол Улсын Засгийн газрыг хойч үедээ өр өвлүүлж буйг сануулсаар байгаа ч эрх баригчид хавтгайрсан халамжийн бодлогоосоо татгалзахгүй нь.

Учир юу вэ гэвэл, Засгийн газар өчигдрийн /2020.09.23/ хуралдаанаараа  аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн  шөнийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлөх шийдвэр гаргав.

Шууд утгаараа эрчим хүчний дээрх хөнгөлөлт нь халамж гэх ангилалд хамаарахгүй байж болох ч сонгууль угтсан популист шийдвэрээс болж, эргээд ард түмэн тэр дундаа хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа хэсэг нь хамгийн том ачаа үүрсээр ирснийг санах хэрэгтэй.

Хэдэн сарын өмнө цахилгаан, дулааны үнэ сэм нэмэгдэж, сард 25 мянган төгрөг төлдөг байсан өрхийн цахилгааны төлбөр 40 мянган төгрөг давсан тухай хэсэгтээ шуугицгаасан.

Сэм нэгдсэн цахилгааны төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хороо салбарын хэмжээнд үүссэн алдагдлыг бууруулах зайлшүй шаардлага үүссэнтэй холбоотой хэмээн тайлбарласан. Харин ирэх сараас эхлэн цахилгааны шөнийн тарифыг 100 хувь хөнгөлөхөөр алдагдал буурахгүй, өсч таарна.  Эрчим хүчний алдагдал салбарын хэмжээнд өнгөрсөн хавар 40 тэрбум төгрөгөөр яригдаж байлаа. Үүнд зөвхөн цахилгааны хөнгөлөлт хамаараагүй, хойд хөршөөс авдаг эрчим хүчний үнийн зөрүү, мөн айл өрх, аж ахуй нэгж цахилгааныг хулгайгаар авдаг зэрэг олон шалтгаан хамаарч буй.

Гэхдээ төр цахилгааны хөнгөлөлт үзүүлсний төлбөрийг хэрэглээний үнийг нэмэх замаар л нөхөх арга хэмжээ авах, эсвэл татвар төлөгчдөөс цугларсан орлогыг эрчим хүчний салбарын алдагдлыг нөхөхөд татаас хэлбэрээр олгох ч юм уу нэг зохицуулалт хийнэ.  Эцсийн дүндээ ачааг нь  шөнийн бор хоногтоо багтаж гэртээ харьдаг хөдөлмөр эрхлэгчид, иргэдийг ажлын байраар хангаж байгаа хувийн хэвшлийнхэн л үүрнэ.

Харин төрөөс олгодог халамжаар гэдсээ тэжээгээд гэртээ зүгээрийг хийгээд сууж буй ажилгүй иргэд бол ачаанаас үүрэлцэхгүй. Гэвч төр ажилгүйчүүдээ янз бүрийн нэртэй төсөл хөтөлбөр, халамжаар бөөцийлсөөр л байдаг.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 800 мянга гаруй иргэн 82 төрлийн халамж үйлчилгээ хүртдэг гэсэн судалгаа бий. Зах зухаас нь дурдвал, ядуу иргэдийг тэтгэх хүнсний талоноор нь сар бүрийнхээ хүнсээ базаачихдаг.

Мөн түлшний мөнгө авна. Дээр нь өнгөрсөн жилээс эхлээд дүүргүүд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг ядуу өрхөд үнэгүй тараадаг болсон. Өнөө жилээс нийслэл “Тавантолгой түлш” компанитай хамтраад 10 мянган өрхөд түлш үнэгүй тараагаад эхэлсэн гэдгээ өнөөдөр /2020.09.24/ зарлана билээ. Төрөөс түлшийг нь үнэгүй өгөх тул хүлээгээд л хэвтэж байхад  сонгуульд нэр дэвшиж байгаа нэг хүнийх нь албат гэрийнх нь гадаа хүргээд өгчихнө.

Мөн төр янданг нь хөөлөөд өгчихнө. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг нь мөн л төр халамжилна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүй, хүнээр хүүхдээ харуулж төлбөр төлж байхад ажил хийдэггүй иргэний хүүхэд цэцэрлэгт хамгийн түрүүнд хамрагддаг.

Нэг үгээр тодорхойлбол төр ажилгүй иргэдийн бөгсийг арчиж өгөх л дутаж байгаа.

Хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг болж, нэмэгдсэнээр ажил хийх хүсэл сонирхолтой иргэдийн тоо буурсан.  Жишээ татвал, өнөөдөр нийтийн эзэмшлийн орон сууцанд цэвэрлэгч хийх хүн олддоггүй болсон.  Мөн энэ мөнгө хүүхдэд зориулагдах ёстой ч ажилгүй иргэд архи худалдан авч уудаг “хэрэгсэл” болсон. Үнэмшихгүй бол хүүхдийн мөнгө олгогддог өдөр гэр хорооллоор яваад үзээрэй. Хавтгай архидалт угтана.

Нийслэлийн гэр хорооллын хүнсний дэлгүүрээс жимс ногоо худалдан авъя гэхэд байхгүй хэрнээ архи төрөл бүрээрээ эгнээстэй, лангууных нь ихэнх зай талбайг  эзэлдэг болсон. Тэр бүү хэл ажилгүйчүүдийн зарим хэсэг нь тэтгэврийн хөгшчүүдээрээ өөрийгөө төдийгүй үр хүүхдээ тэжээлгээд хэвтэж байна. Зарим нь бүр “Тэтгэврийн зээл авч өг” гэж дарамталж байна.

Харин төр өнгөрсөн өвөл 800 тэрбум төгрөгийг тэтгэврийн зээл тэглэхэд зарцуулсан,  түүнийх нь төлөөсийг ажил хийж, баялаг бүтээж байгаа хувийн хэвшлийнхэн л үүрч эхэлсэн.

Хэтийдсэн халамжийн бодлогоос болж, Монголд ажил хийх сонирхолгүй иргэд олон болж,  ядуурлын төвшин нэмэгдсээр…

Л.ОЮУ

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

56 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ganaa 2020-09-24 192.82.68.50

Сэргээгдэх эрчим хүчээ чадахгүй байж мөнгө хураах аа болимоор байна аа

Avatar

Ч 2020-09-24 202.126.89.193

Халамж ихсэн тусам улс орон үхлийн ирмэгрүү л ойртож л байна гэсэн үг. Архидал, хүчирхийлэл, оюуны хомсдол. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй болов ч юу ч хийхгүй халамжийн мөнгөөр амьдарч буй залуучуудын тоо улам ихсэж нэг бүхэл бүтэн үе гарч ирлээ.

Avatar

Монгол хэл 2020-09-24 77.11.25.151

ажилгүйчуудынхаа гэж бичнэ биз дээ? Ажил гэдэг эр үг шүү дээ. Яагаад баахан эм үгийн нөхцлүүд залгаад байгаа юм бэ?

Avatar

vvnd nar salhinii stansuud l buruutai da. 2020-09-24 202.55.191.130

ene nar salhinii geh vnetei tog tsahilgaan gargadag stansuudiin vniin zorvvg hereglegch nart hubaaj taraaj bgaa tul vnetei bgaa yumaa..manai 3,4 stansuud bol ortogoo tolson tul mash hyamd tog gargaj baidag yumaa.nar salhiniihan anh barisan ortogoo oloh geed asar vnetei tog shahaj bna..

Avatar

Зочин 2020-09-24 49.0.218.3

Төрийн 3 өндөрлөгөө, УИХ, сайд нараа хэзээ энэ ач холбогдолгүй хавтгайрсан новшийн халамжийн асуудлаа дуусгах гээд байгаа юм бээээээ!!! Ажил хийдэг хүн манай улсад байхгүй боллоо шүү дээ!!! Эсвэл та нар албаар халамжийн мөнгө тарааж улсаа худалдах гээд бгаа юм уу!! Үйлдвэрлэл явуулж байгаа болон явуулах гэж байгаа хүмүүсдээ халамжд өгөх гээд байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулаачээээ!!! Одоо бүүр болохоо байлаа шүү! Хамаг үйлдвэрүүд зогсчихлоо!!!

Avatar

Зочин 2020-09-24 84.78.246.221

Huldvv buh Battulga, hvn tsohij unagadag "hurandaa" Hulhitopor, Battulgyn hvvheldei Zandanshaaltuur bsan tsagt bid nar harahgvi

Avatar

Zocnin 2020-09-24 68.145.61.75

Uls oron bur l halamj ogcn bgaa Tegeed yah yum be

Avatar

Зочин 2020-09-24 139.5.218.155

Тархины тураал аа. Ажил олж хий.

Avatar

Zocnin 2020-09-24 68.145.61.75

Teneg bicneecn setguulcn uhaantai yum yugaa bicneed bnaa Covidiin ued uls oron bur irgeddee tusalj bna Toroos irgeddee ogohoor shuumjilne Deeguur heden terbumaar ideed bsan ni deer uu irgeddee hurteemjtei bh ni deer uu

Avatar

Зочин 2020-09-24 182.160.36.92

Төр дэмжинэ гэдэг ажил орлоготой байхад тусларыг хэлнэ. Архины мөнгө биш

Avatar

Зочин 2020-09-24 192.82.70.32

Халамжинд зарах мөнгөө хувиин хэвшил өгөх нь монгол улсын тусгаар тогтнолд оруулаж буй том өв гэж ойлгох нь зүйтэй

Avatar

Иргэн 2020-09-24 66.181.161.85

Иргэдийн хийх ажлыг хятадад хийдэг болсон. Төрийнхөн хятадаас бараа ,үйлчилгээ зэрэг бүх зүйлийг авчихдаг болохоор монгол хүнд хийх ажил олдохгүй, тэгээд ч нэр хүнд үнэ цэнэгүй болсон монгол хүн цаашдаа юу болох бол. Төрд үүрэг гүйцэтгэж байгаа эрхэмүүд энэ талаар анхаарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-09-24 202.179.27.175

MAN zuun tuv uzel barimtlaltai.

Avatar

Зочин 2020-09-24 202.126.90.42

gol ni naad archaagui yumnuud chini dugui, hog ter tulj agaar bohirduuldag. bid ur huuhedteigee ter agaaraar ni amisgalj ovchildog tul nuurs unegui ogson ni deeree

Avatar

Албан ажилтан 2020-09-24 103.212.118.93

Надад өгвөл хадгаар б**с арчина

Avatar

Зочин 2020-09-24 202.126.88.53

Үнэнийг өгүүлжээ… Орос ардын зүйр үг: Хүмүүнийг бэлэн барьсан загасаар бүү тэжээ… Харин загас барих аргыг зааж өг… гэж.🙏🏼🙏🏼🙏🏼

Avatar

хувьсгалч Дорж 2020-09-24 192.82.70.12

Энэ олон халамжаа больё! Гараа хөдөлгөхгүйгээр мөнгө авч амьдрах хүмүүс олширчээ.Танд баярлалаа үнэнг өчжээ.

Avatar

Зочин 2020-09-24 202.126.89.1

Гадаадад Ковидын хоригийг үё шаттай сулруулж Олон нийтийн үзвэр үйлчилгээг Үзэгчгүй хийж байна гэтэл Монголд Үзэгчтэй хийх нь …..Ямар огцом юм бэ ? Хэдэн зохиолын дуучид; хошин шогынхон байж ядаж байна…..дээр нь Сонгууль Ахмадын баяр гээд энд тэнд муусайн ахмадуудыг цуглуулж дэмий юм яриад л…….

Avatar

Зочин 2020-09-24 49.179.20.78

ТӨР ажилгүй иргэдийн бөгсийг арчиж байгаа биш л дээ.
Ажилгүй хүний тоо хэд байна? Ажилгүй хүн=Сэтгэцийн асуудалтай хүн.
Коронагаас үүдэлтэй болон ажлын байр бий болдоггүй туйлын ядуу, эдийн засаг байхгүй Монголын шалтаг, шалтгаан хэвээрээ. Коронагийн үед иргэддээ нэг сард 2000-3000 доллар өгдөг улс Монгол лав биш. Аргаа ядаад хөөрхий тэрийг хөнгөлнө, энийг хөнгөлнө гэж байна. Ер нь айлын унтдаг цагаар ямар юмных нь цахилгаан гардгийн. Гэртээ шөнийн цагаар бизнес хийдэг бол ашигтай биз.

Avatar

Зочин 2020-09-24 139.5.218.155

Том том тень залгаад аманд ч үгүй хамарт ч үгүй болохоороо ойлгоно оо.

Avatar

ЗОЧИН 2020-09-24 103.14.39.2

Эх орны хишиг, хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө, ямааны мөнгө, ноосны мөнгө, цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт, үр тарианы хөнгөлөлт, тэжээгчээ алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсаны групп, олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэмж, ингээд тоочоод байвал маш олон тэтгэмж мөнгө байна. Энэ бүгдийг буруушаах гэсэнгүй. Яг амьдралд хэрэг болдог үүгүйгээр амьдрахад бэрэх хэцүү хүн амын нэг хэсэг байгаа. Тэдэнээ өг. Харин нэр бариад замаас нь хулгай хийдэг хавтгайруулж ажиллах боломжтойг ажилуул

Avatar

Х 2020-09-24 223.219.92.78

Сонгуульд хувийн эрх ашиг сонирхлын үүднээс нэр дэвшиж байгаа хүмүүс болих хэрэгтэй, олон жил ард түмний итгэлээр, эх орноор тоглож ирлээ. Ард түмэн одоо сэрэх хэрэгтэй, луйварчин, хулгайчдыг сонгосноор өнөөдөр амьдрал улам хэцүү болсон, газар шороо хулгайлагдаж баялаг нь урсаж, хордсон орчин, замбараагүй нийгэм гээд болж бүтэж байгаа юм алга байна.

Avatar

Зочин 2020-09-24 192.82.67.78

Хорооныхон хэсгийнхэн гэж сонгууль будлиантуулах л үндсэн ажилтай хүмүүс байдаг. Дажгүй ашиг орлоготрй ажил болтой. Айл өрх дээр 10 хориор нь хүн нэмж бичнэ. Рeгистeр цуглуулна хууль бус бүх зүйлд үнэн гаршсан жинхэнэ намчингууд ихэнхдээ ардын намын улаан хамгаалагч авгайчууд өвөгчүүд л сууж байдаг газар. Тэднийг хүүхэд хамгаална гэхээр ёстой элэг хатаах үг мөн ба сонсоод хөх инээд хүрээд дараа нь уйлах тийм л зүйл. Жагсаалыг шаардлагыг хараад ёстой тоох ч үгүйдээ 1. Түй май юм чинь

Avatar

Зочин 2020-09-24 202.126.88.140

Ажилгүйчүүд хүүхдээ цэцэрлэгт өгчихөөд ажилтай нь өгч чадахгүй цоожлоход хүрэх юмдаа

Avatar

mgl 2020-09-24 202.179.11.230

Sanal avahiin tuld iim balai yavdal garaad baina. Iimees huulia yanzlah heregtei.

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Eruul uhaantai hun bna

Avatar

Зочин 2020-09-24 150.129.140.40

Яг үнэндээ хүүхдийн мөнгө буусны дараа гэр хороолол гудамжаар дүүрэн согтуу хүмүүс байдаг. Энэ хачин халамжийн бодлогоо болиочоо. Арай юмаа. Ийм шийдвэрүүдийнх нь төлөө энэ ЗГ-ыг УИХ-ыг огцрохыг шаардах эрхтэй

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Eruul uhaantai hun bna

Avatar

Зочин 2020-09-24 43.242.243.249

чамд хүний үнэр гэж байна уу? цатгалан хүн өлсгөлөн хүмүүсийн зовлонг ойлгохгүй гэж. Ядарсан хүмүүсийг хөсөр хаяж болохгүй. МАН-ын зөв

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Chinii zuv, tsatgalan hun ulsgulun hunii zovlon oilgohgui gedeg.Gehdee bi uuriigoo tsatgadag,chamaig harin hen ulsguud bna???ajil hiij tatvar tulj bgaa irged uu?shulun muljigch feodal angi baychuud uu?tegeheer zugeer suuj uuriigoo ulsguud busdaas yum nehej bgaa negnees bol hunii uner nevshirtel hanhalna biz???Ajil hudulmur hiij bgaa shudarga tatvar tulugchdiig hayaj bolohgui bolohoos,cham metiin parazituud duugai gulun hiigeed talarhaj yavah yostoi yum ug ni.

Avatar

Зочин 2020-09-24 66.181.182.87

3-4 хүүхэдтэй айл 300-400 мянгыг л авна. Иймхэн мөнгө аваад ажил хийх сонирхолгүй болно гэж юу байхав

Avatar

Zochin 2020-09-24 202.131.225.197

Baina, uchigdur neg facebook bichleg uzej baisan 3 huuhedtei ehner, nuhur 2 hunsnii talon-r amidardag. Ajild oruulaad uguyu, hiih u gesen, huuhdee zuunu, hiihgui gej baina lee.

Avatar

Зочин 2020-09-24 139.5.219.180

ТӨРИЙН АЛБА ГЭЖ ДАНХГАР ТОМ ДЭЭР НЬ ХАЛАМЖ ГЭЖ МӨНГӨ ТАРААНА. ИЙМ УЛС ОРОН ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭ. ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН МӨНГӨ ТАРААГААД ХҮҮХДИЙН ХҮЧЭРХИЙЛЭЛ УЛАМ ИХ БОЛЖ БАЙНА АА.ӨНӨӨДӨР 5-10 ХҮҮХЭДТЭЙ АЙЛ 500,000-1,000,000 АВААД ЗҮГЭЭР ХЭВТЭЖ БАЙНА. ТЭД ЧИНЬ УЛАМ ЗАЛХУУ ХҮҮХЭД ХИЙГЭД ЗҮГЭЭР ХЭВТЭЭД БАЙВАЛ НОХОЙ ШИГ Л ҮРЖИНЭ ШҮҮ ДЭ. ИЙМ БАЙВАЛ ЯДУУ ОЮУНЫ ХООСРОЛД ОРСОН УЛС БОЛНО. БОЛООД ЭХЭЛЧИХСЭН БАЙГААГ МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БҮХ САЛБАРААС ХАРЖ БОЛНО.

Avatar

ЗОЧИН 2020-09-24 139.5.219.180

ТӨРИЙН АЛБА ГЭЖ ДАНХГАР ТОМ ДЭЭР НЬ ХАЛАМЖ ГЭЖ МӨНГӨ ТАРААНА. ИЙМ УЛС ОРОН ЯАЖ ХӨГЖИХ ВЭ ДЭ. ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН МӨНГӨ ТАРААГААД ХҮҮХДИЙН ХҮЧЭРХИЙЛЭЛ УЛАМ ИХ БОЛЖ БАЙНА АА.ӨНӨӨДӨР 5-10 ХҮҮХЭДТЭЙ АЙЛ 500,000-1,000,000 АВААД ЗҮГЭЭР ХЭВТЭЖ БАЙНА. ТЭД ЧИНЬ УЛАМ ЗАЛХУУ ХҮҮХЭД ХИЙГЭД ЗҮГЭЭР ХЭВТЭЭД БАЙВАЛ НОХОЙ ШИГ Л ҮРЖИНЭ ШҮҮ ДЭ. ИЙМ БАЙВАЛ ЯДУУ ОЮУНЫ ХООСРОЛД ОРСОН УЛС БОЛНО. БОЛООД ЭХЭЛЧИХСЭН БАЙГААГ МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БҮХ САЛБАРААС ХАРЖ БОЛНО

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Guruus bna

Avatar

ЗОЧИН 2020-09-24 103.14.39.2

Баахан мөнгө тарааж төсвөө алдагдалтай болгоод гаднаас зээл тусламж авах юм. Удахгүй авсан зээлэндээ улс орноо өгнө.

Avatar

ЗОЧИН 2020-09-24 103.14.39.2

Ажил хийх сонирхолгүй болжээ. Аав ээжээсээ, ах дүү нараасаа, төрөөс амьдралынхаа бүх асуудалыг шийдүүлнэ. Өөсдөө бүтээхгүй байж гадаад улс оронтой өөрсдийгөө харьцуулна. Тэр Солонгос шиг, Япон шиг өдөр шөнөгүй хөдөлмөрлө. Тэгээд японы, Солонгосын байшин барилга, хөдөлмөрийн хөлсийг харьцуул. Тэнд Монголоос их цалин авч байгаа мэт боловч амжиргааны өртөгөө бодвол авсан цалин нь юундч хүрэхгүй. Хоол идэхгүй , эрүүл мэнд бүх зүйлээ золиослон ганц хойр өрөө байрны мөнгө цуглуулдагыг хүлээн зөвшөөрнө

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Eruul uhaantai hun bna

Avatar

Зочин 2020-09-24 202.9.46.132

гарчиг зүгээрээ хүмүүс өөр өөрийн ухаанаар хүлээн аваг.Төрийн хулгайч луйварчид ядуу ард түмнийг тэнэгтүүлж б.гааг ард олон ухаарах хэрэгтэй.Ингэж халамжилсан дүр үзүүлж байж том хулгайгаа цаагуур нь хийнэ шүү дээ.Тэгэхгүйгээр хулгай хийвэл монголчууд мориндоо морьдоод ташуураа далайвал тэд үхдэл болно шүү дээ.Ухаарч чадвал ард түмэн халамж биш тэдний эрх мэдэл хөрөнгийг хурааж шударга төр засагтай болох хэрэгтэй юм.Одоо "б**с"-өө арчуулвал манж гүрэн лугаа адил болно.Ард түмэн ухаарахтун.

Avatar

Zochin 2020-09-24 103.68.107.114

Халамж хэрээс хэтэрсэн улс торийнхон сонгуулийн толоо улс орон суйруулж байна

Avatar

арай 2020-09-24 43.228.129.86

ишшш чаавас даа олон жил уншиж ирсн сайт маань ийм л дорж болчих гэж б**с бөөр ш** шүү гэсэн бүдүүлэг үг хэлээр л хэдэн үг холбомор аяаддаг болсныг чинь хараад гутаж бна ядаж та нар гарчигнаасаа энэ заваан үг хэллэгээсээ татгалзаач танайд ингэхэд ямар хүмүүс ажилладаг болцон юм бээ арай ч ийм бгаагүй дээ

Avatar

Зочин 2020-09-24 139.5.218.155

Харин ч оносон гарчиг байна.

Avatar

ХУУЛЬЧ ЗОЧИН 2020-09-24 192.82.64.190

ТЭР ХАЛАМЖ СОНГУУЛЬД ЯЛСАН НАМЫН ХИШИГ БОЛЖ ИРГЭДЭД ОЧДОГОО ЯАГААД ЯРЬДАГҮЙ ЮМ БОЛ ДОО ,,,,,,,,, ,,,ХОРОО СУМ ДҮҮРГЭЭР НЭГ ЭНЭ НӨХӨР НАМЫН БИШ АРД ТҮМНИЙ ДУНД ХӨРСӨНД БУУЖ ҮЗЭХ УЧИРТАЙ ДАА ,,,,,,ТИЙМ БОЛОХООР УЛС ТӨРИЙН НАМУУД НИЙСЛЭЛ АЙМАГ, ХОТ, ДҮҮРЭГ, СУМАНД БУЖИГНАЖ ЗОДОЛДДОГ ХЭРЭГ ,,,,,,,ТЭГЭЭД Ч МОНГОЛД АЖИЛГҮЙДЭЛ ЯДУУРАЛ БАЙХГҮЙ ГЭЭД ХЭЛЧИХ СЭТГҮҮЛЧ ГУАЙ ,,,,,,,,,,,

Avatar

Irgen 2020-09-24 122.201.19.99

Энэ нийтлэлийг бичэн Оюу та сэтгүлч хүнйи ёс зүй гэж мэдэхүү арай дэндэж байна Ийм балйар гүтгэлэг бичээд орон нутагын сонгуульд эрх бригчдыг дахин ялалт байгуулана гэж бодоод доромжилж гүтгэж бичсэн байна даа

Avatar

ИРГЭН 2020-09-24 78.159.101.116

Ядуу өрхийн хүүхдийг хамгаалахын тулд зөв халамж хэрэгтэй. Харин Архинд донтолт Монголын хамгийн том асуудал болсонч энд төрийн оролцоо маш муу байна. Хамгийн гол нь архинаас гаргах ажилд мөнгө зарж, анхаарахгүй байна. Ядуучууд архинаас гаргах боломжгүй тэд Шархадны эмнэлэгт 300000 төлөөд хэвтэж чадахгүй, Мааньт бол зүгээр шорон. Сэтгэл засал бас төлбөртэй. Гэр хороолол, хөдөө сумдууд хаа сайгүй ажилгүй архичид байна. Тэд нараас гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, өнчрөл бүгд үүсч бн

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Chiniiheer bol sain duraaraa arkhind orson humuusiig mahaa idej ajil hiij bgaa humuusiin tatvariin munguur bas arhinaas gargah uu tee???Euul uhaanaar bol arkhi uudaggui dontdoggui huniig demjvel arhidalt bagasah bhdaa.Bid chaddag huniig demjdeg togtoltsoo songoson bolovch dandaa chaddagguig demjih tuhai yarisaar l bgaa ni bidnii aldaa

Avatar

Irgen 2020-09-24 122.201.19.99

Та нар өөрсдөө татвар төлөгчдийн мөнгөөр танмаглаж байна гээд шүүмжлээд бйдаг биз дээ тэгээд ард түмнээ нэг хэсэгийг нь татвараас 100хувь чөлөөлөхөөр хуцаад байх юм та нарын гүтгэлэг атаархал чин дэндлээ монгол улсын ихэнх өр хувииин компаниудын өр гэсэн

Avatar

Зочин 2020-09-24 139.5.218.155

Өөрийгөө толинд харчхаад энд сэтгэгдэл бичээч. Хувийн хэвшил тэр мөнгийг чинь эргэлдүүлж ажлын байр бий болгодог юм. Өөрийнхөө хөрөнгийг барьцаалаад авдаг зээл. Улсад ямар ч хамаагүй.

Avatar

Ksa 2020-09-24 202.126.88.143

Миний үед ч одоо дүүрчээ дүүрч. Хүүхдүүд маань залхуучууд, арчаагүйчуудын үр хүүхдүүдийг чирч, үүрч дүүрч явна гэхээр хачин санагдаж байна.

Avatar

Zochin 2020-09-24 139.5.219.111

Ertneesee naash tiim yum bilee bid,huuhdee gadaadad amidrah chadvartai hun bolgoj beld ter ni deer bh

Avatar

Зочин 2020-09-24 66.181.168.199

хүссэнээ бичдэг болжээ, төр нь татвар нэрээр авах ажилтай гэвэл эндүүрэл юм, төр боломжтой нгэнээс нь татвар хэлбэрээр авч зарцуулдаг, татварын нэг хэсэг нь боломжгүй нэгнээ тэтгэхэд зориулагдах ёстой юм

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Zarchim ni bol tiim zuv!gehdee bolovsrol,eruul mend,ahmad nastan,hugjliin berkhsheeltei irged zeregt…
Hudulmuriin chadvartai atlaa gertee suuj,arkhi uuj,nohoi shig urjihed bish

Avatar

Зочин 2020-09-24 43.242.243.249

чадалтай нь үлд, чадалгүй нь үх гэж болохгүй ш дэ. Тэгээд ажилгүй хүмүүсийг хаях ёстой юү?

Avatar

батаа 2020-09-24 43.228.131.182

Хаях л хэрэгтэй өөрсдөө ажил хий зараар дүүрэн ажил байна жорлон чбайсан цэвэрлэ ажилгүй гэр хороололын минь

Avatar

zochin 2020-09-24 139.5.219.111

Shuud utgaaraa tegdeggui ch, chuluut zah zeeliin niigemd yur ni bol tiim, japand hurtel guigachin zunduu bii, hatuu.Tur zuvhun zohitsuuldag,hyanadag,chigluuldeg bolohoos manaih shig ingej tejeene gehed ch haashaa yum gehdee ingej halamjildag gazar barag bhgui.Orc-uud ch gesen turiig tejeegch geed buren itgetsen bdag ni haramsaltai.Mungu ug gej nehehiin orond ajil hiie gej nehdeg bolson tsagt arai deerdej bhaa bdal

Avatar

Зочин 2020-09-24 139.5.218.155

Монголд юу л байна, ажил л байна. Ажил хийх хүн олдохгүй байна. Хавтгайрсан халамжийн гай. Зүгээр мөнгө аваад байхад хэн ажил хийх вэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж