Хуульч Б.Мэргэнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.09.24-нд нийтлэгдсэн

Хуульч Б.Мэргэнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуульч Б.Мэргэнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2020.09.24) 10:00 цагт хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнд холбогдох зөрчлийн хэргийн шүүх хурал зарлагдсан. Гэвч тус шүүх хурал прокурор өвчтэй гэсэн шалтгаанаар ирээгүй учраас долоо хоногоор хойшилсон байна. Прокурор шүүх хуралд ирээгүй тохиолдолд хэн ч "хариуцлага" тооцдоггүй бол өмгөөлөгчийг үнэхээр өвдсөн эсэхийг эмнэлгээс лавлаж, ор үндэслэлгүй байвал 300 мянгаар торгодог ажээ.

Хуульч Б.Мэргэн шүүх хуралд өөрийгөө өмгөөлөх, стратегийн өмгөөлөл хийлгэхээр 15 өмгөөлөгч, мөн 32 иргэний хамт иржээ.

Тэрбээр цагдаа, прокурорын "зохион бичлэг" хэрээс хэтэрч байгаа талаар мэдээлэв. Учир нь түүнээс есдүгээр сарын 1-нд мэдүүлэг авч, 4-нд торгосон байна. Мөн өөр дээр нь долдугаар сарын 10-нд зөрчлийн хэрэг нээгдсэнийг мэджээ. Гэтэл долдугаар сарын 31-нд "Мэргэнээс гэрчээр болон холбогдогчоор мэдүүлэг авсан" хэмээн бичсэн байсан аж.

Б.Мэргэн энэ бүх “үйл ажиллагаа” түүний хуульчийн эрхийг хасах зорилготой байж болзошгүйг үгүйсгээгүй билээ. Тэрбээр өөрийнх нь эсрэг нэг ч үйлчлүүлэгч гомдол гаргаагүй байхад Нийслэлийн прокурорын даалгавраар цагдаа түүнийг шалгасаар байгаа гэж мэдэгдсэн юм.

Хэргийн тухайд өгүүлэхэд, Ерөнхий сайд асан М.Энхсайханыг хорлон сүйтгэгч, мөн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгасан. Түүнд холбогдох хэргийг шүүх хүлээн авч, хорлон сүйтгэгч гэснийг хасч, прокурор руу буцаад, албан тушаалын эрх мэдлээ ашигласан хэрэгт гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн ял оноосон.

Энэ талаар Б.Мэргэн “Гэмт хэргийн яллах дүгнэлтээс харахад “Эрүүгийн хуулиас “хорлон сүйтгэгч” гэдэг нэг өгүүлбэр хасаад, нэг өгүүлбэр нэмчихсэн байгаа юм. Гэтэл хуулийн нэг үг, үсэг өөрчлөгдөхөд утга нь тэс өөр болдог. Эндээс гэмт хэрэг зохиогоод байна уу, эсвэл хуулийг зохиогоод байна уу гэж эргэлзэхэд хүрч байна. УИХ хууль тогтоох эрх мэдэлтэй ганц субъект. Энэ мэт ярихаар намайг өмгөөлж буй хэргийнхээ нууцыг задруулсан гээд, 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан” хэмээн ярьсан юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж